Волейболын 2016 оны аваргууд тодорлоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 10-р сарын 20, Пүрэв гариг, 10:23

МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх “ВОЛЕЙБОЛ”-ын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөв дэх жилдээ 2016 оны 10 сарын 15-16-ны өдөр Тээвэрчдийн спорт ордонд амжилттай зохион байгууллагдлаа. Тэмцээнд холбооны гишүүнчлэлтэй 24 ББСБ-ыг 200 орчим тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч болон ерөнхий ивээн тэтгэгчээр 2015 оны аварга шилжин явах цомын эзэн Жуниор натур инвестмент ББСБ, шилдэг тамирчдын ивээн тэтгэгчээр Мониполо ББСБ-ууд тус тус ажиллалаа. Нийт тамирчдын ур чадвар, чансаа жилээс жилд сайжирч байгаа төдийгүй, энэ жилийн хүрээнд захирлуудын тэмцээн, шилдэг хөгжөөн дэмжигч баг, шилдэг тамирчдыг шинээр шалгаруулж эхэлсэн нь энэ жилийн тэмцээний онцлог байлаа.


Эмэгтэй төрлийн 2016 оны аваргаар:
I байр: Жуниор натур инвестмент ББСБ
II байр: Жисаса ББСБ
III байр: Очир Ундраа ОМЗ ББСБ

Эрэгтэй төрлийн 2016 оны аваргаар:
I байр: Жуниор натур инвестмент ББСБ
II байр: Жисаса ББСБ
III байр: Вишнфанд ББСБ

Багийн нийлбэр дүнгээр Жуниор натур инвестмент ББСБ шалгаран ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН-ээр гурав дахь жилдээ тодорч, шилжин явах цомыг үүрд хадгалан үлдэхээр боллоо. Багийн нийлбэр дүнгээр 2-р байрт ЖИСАСА ББСБ тодорч тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй эрхийг гардан авлаа.

Монголын ББСБ-ын Холбооны шилжин явах цомын төлөөх Волейболын тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Жисаса ББСБ-ын тамирчин О.Аминдаваа, шилдэг эмэгтэй тамирчнаар Жуниор натур инвестмент ББСБ-ын тамирчин А.Мөнгөнцэцэг нар тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.


 

Гишүүний хэсэг