Ширээний теннисний 2016 оны аваргууд тодорлоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 10-р сарын 20, Пүрэв гариг, 10:46

Ширээний теннисний 2016 оны аваргууд тодорлоо.

МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ний аварга шалгаруулах тэмцээнийг найм дах жилдээ 2016 оны 10 сарын 15-16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд холбооны гишүүнчлэлтэй 20 гаруй ББСБ-уудын 40 орчим тамирчид ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй болон холимог хосын төрөлд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч болон ерөнхий ивээн тэтгэгчээр 2015 оны аварга шилжин явах цомын эзэн Жуниор натур инвестмент ББСБ ажиллалаа. Нийт тамирчдын ур чадвар, чансаа жилээс жилд сайжирч байгаа төдийгүй, ганцаарчилсан төрлөөс гадна холимог хосын төрлийг шинээр нэмсэн нь энэ жилийн тэмцээний онцлог байлаа.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн 2016 оны аваргаар:

  • I байр: Вишнфанд ББСБ-ын С.Агьзул
  • II байр: Даймонд капитал ББСБ-ын Т.Дэлгэрмаа
  • III байр: Жуниор натур инвестмент ББСБ Х.Оюунсайхан

Эрэгтэй ганцаарчилсан төрлийн 2016 оны аваргаар:

  • I байр: Жуниор натур инвестмент ББСБ-ын Б.Чинбат
  • II байр: Монголын санхүүгийн групп ББСБ-ын Ц.Наранхүү
  • III байр: Улаанбаатар кредит ББСБ-ын Б.Нямдаваа

Багийн нийлбэр дүнгээр Жуниор натур инвестмент ББСБ шалгаран 2 дахь жилдээ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН болж, дараа жилийн тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй эрхийг гардан авлаа.

Энэ жилийн тэмцээнээр Банк бус санхүүгийн салбарт ажиллагсдыг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөгжөөнтэй, нөхөрсөг тэмцээний эхлэлийг тавих зорилгоор нийт оролцогч ББСБ-уудын дунд чөлөөт хосын төрлийг шинээр нэмж, амжилттай зохион байгууллаа.

Холимог хосын төрлийн 2016 оны аваргаар:

  • I байр: Жуниор натур инвестмент ББСБ-ы Б.Чинбат болон Үлэмж мэлмийн ББСБ-ын Д.Хандсүрэн нарын хос
  • II байр: Жуниор натур инвестмент ББСБ-ын Г.Ууганбаяр болон Х.Оюунсайхан нарын хос
  • III байр: Вишнфанд ББСБ-ын Б.Юмчин болон Даймонд капитал ББСБ-ын Т.Дэлгэрмаа нарын хос тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
 

Гишүүний хэсэг