Санамж бичиг байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 11-р сарын 07, Даваа гариг, 06:57

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос Интерактив Би Ай ХХК-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Спинел 6.0 НББ-ын цогц системийг хөгжүүлэх, Холбооны гишүүн ББСБ-уудад үнийн хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлж, ашиглуулах, программ хангамжийн шинэчлэлт, өөрчлөлтийг цаг тухай бүрд хамтран хийх, ББСБ-уудад зориулсан сургалт, мэдээллийг тогтмол хүргэх зорилготой юм.

Энэ сараас эхлэн Холбооны гишүүн ББСБ-ууд Интерактив Би Ай ХХК-ын Спинел 6.0 НББ-ын цогц системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх тохиолдолд программ хангамж болон үйлчилгээний үнийн дүнгийн 20%-д хөнгөлөлт авах, тулгамдаж буй асуудал, нийтлэг эрх ашгаа Холбоогоор дамжуулан хамгаалуулах, программ хангамжийг эрхзүйн орчинд нийцүүлэн цаг тухай бүрд нь хөгжүүлэх зэрэг өргөн боломж нээгдэж байгааг дуулгахад таатай байна.

Та бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэж найдаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 11-р сарын 07, Даваа гариг, 09:06
 

Гишүүний хэсэг