ББСБ-ын Зээлийн эдийн засагчийн сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 11-р сарын 22, Мягмар гариг, 09:21

ББСБ-ын Зээлийн эдийн засагчийн сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.

Монголын ББСБ-уудын Холбооноос ББСБ-н зээлийн эдийн засагчийг мэргэшүүлэх зорилгоор 5 модуль, 3 өдрийн цогц сургалтыг Банк санхүүгийн академитай хамтран 2016 оны 11 сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалт зээлийн үйл ажиллагааны ёс зүй, зээл олголтын 5С зарчим, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд ба мөнгөн урсгалын шинжилгээ, комплянс,ногоон зээлийн санхүүжилт болон зээлийн эрсдэлийн удирдлага ба эрсдэлтэй зээлтэй ажиллах чанаргүй зээл ба ШШГ-ын үйл ажиллагааны талаар бодит практикт суурилсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 20 гаруй ББСБ-ын зээлийн эдийн засагч, удирдлагууд хамрагдлаа.

Уг сургалтанд ажилтануудаа идэвхитэй хамруулсан та бүхэнд талархалаа. Сургалтын зургийг ЭНД дарж үзнэ үү.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

 

 

 

Гишүүний хэсэг