Банк бус санхүүгийн салбарын АЛТАН ОД-ын эзэд тодорлоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2016 оны 12-р сарын 26, Даваа гариг, 08:09

Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын /ББСБ/ холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ББСБ-уудын нэгдсэн АЛТАН ОД цэнгүүнийг 2016 оны 12 сарын 21-ны үдэш СӨҮЛ ресторанд амжилттай зохион байгууллаа.

Тус цэнгүүнд Холбооны гишүүн 40 гаруй ББСБ-н төлөөлөгчид, үе үеийн гишүүд, дэмжигчид оролцсон бөгөөд урилгаар СЗХ, МҮХАҮТ, Бичил санхүүгийн хөгжлийн сан зэрэг хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл болон холбооны удирдлагууд оролцож холбооны үйл ажиллагаа, банк бус санхүүгийн салбарынхаа ололт амжилтын талаар тайлагнаж 2016 оны Банк бус санхүүгийн салбарын шилдэг ажилтан, ББСБ зэргийг тодруулан шагналаа.

Банк бус санхүүгийн салбарын 2016 оны шилдэгээр:

  • * Банк бус санхүүгийн салбарын 2016 оны АЛТАН ОД-ын эзэн шилдэг менежерээр Транскапитал ББСБ-ын бүсийн эрхлэгч М.Эгэз, БИД ББСБ-ын Чингэлтэй салбарын захирал А.Баясгалан нар, шилдэг эдийн засагчаар БИД ББСБ-ын зээлийн эдийн засагч Э.Мөнхсайхан, Үлэмж мэлмий ББСБ-ын салбарын захирал Н.Ганбаяр, Очир Ундраа ОМЗ ББСБ-ын зээлийн эдийн засагч Т.Долгорсүрэн нар, шилдэг нягтлан бодогчоор Чоно финанс ББСБ-ын ерөнхий нягтлан бодогч Д.Оюун-Эрдэнэ, Транскапитал ББСБ-ын нягтлан бодогч Ч.Долгормаа, Нэткапитал ББСБ-ын контроллер Э.Хонгорзул нар тус тус тодорлоо.

  • * Банк бус санхүүгийн салбарын 2016 оны АЛТАН ОД-ын эзэн оны шилдэг байгууллагаар БИД ББСБ, оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагаар Очир Ундраа ОМЗ ББСБ, оны шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар АБТС ББСБ, оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар Вишнфанд ББСБ нар тус бүр шалгарлаа.

  • * Санхүүгийн зохицуулах хорооны “Санхүү банкны тэргүүний ажилтан” тэмдэгээр Транскапитал ББСБ-ын зээлийн газрын захирал Ц.Отгонцэцэг, БИД ББСБ-ын Зээлийн газрын захирал Д.Ганхуяг нар, “Хорооны жуух бичиг”-ээр БИД ББСБ-ын Салбарын захирал Г.Мягмаррагчаа, Нэткапитал ББСБ-ын зээлийн эрсдэлийн менежер О.Оюунбилэг нар, МЗХолбооны Хөдөлмөрийн алдар тэмдэгээр НИМИ ББСБ-ын гүйцэтгэх захирал Булгантамир нар тус тус шагнагдлаа.

  • * Монголын ББСБ-уудын Холбооны “Банк бус санхүүгийн салбарын тэргүүний ажилтан” тэмдэгээр Вишнфанд ББСБ-ын зээлийн мэргэжилтэн А.Анхцэцэг, "Хүндэт жуух" бичгээр Праймлөүн ББСБ-ын нягтлан бодогч Б.Мөнхзул нар шагнагдлаа.

Цэнгүүний үеэр МУГЖ Сарантуяа, Консонанс хамтлаг, морин хуурч Ашид, Амьд хөгжмийн Fire хамтлаг, Madness хамтлаг, Мөрөөдлийн бүжиг хамтлаг, хөтлөгч, дуучин СТА Наранхүү, саксфончин Шижрээ, өвлийн өвгөн цасан охид зэрэг олон уран бүтээлчид хүрэлцэн ирж мэндчилээ дэвшүүллээ.

Зургийг ЭНД дарж үзнэ үү.

 

Гишүүний хэсэг