Бүх гишүүдийн хурал амжилттай болж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 2-р сарын 20, Даваа гариг, 09:20

Монголын ББСБ-уудын Холбооны бүх гишүүдийн хурал 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаан 57%-н ирцтэйгээр болж, Холбооны 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайланг танилцууллаа. Мөн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталж, гишүүдийн зүгээс ирэх оны ажлын төлөвлөгөө болон дунд хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар саналаа өгч, ажил хэрэгчээр идэвхитэй оролцсонд талархалаа илэрхийлье.

Хуралдааны хоёрдугаар хэсэгт “Холбооны дүрэм”-ийн 3.3.3 хэсэгт нэмэлт өөрчлөлт орж, Холбооны Удирдах зөвлөл 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар шинэчлэн баталлаа. Удирдах зөвлөлийн 4 гишүүн нэмсэнтэй холбогдуулан УЗ-с санал болгож, дараах 4 гишүүнийг нэмж удирдах зөвлөлийн гишүүнээр томиллоо.

  1. Экокапитал ББСБ-ын ерөнхий захирал Б.Лхагвасүрэн
  2. Микрокредит ББСБ-ын ТУЗ-ын гишүүн н.Тэлмэн
  3. Мобифинанс ББСБ-ын менежер П.Цэен-Ойдов
  4. Шүрэн капитал ББСБ-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар нар тус тус томилогдлоо.

Мөн хурлаар “Холбооны хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ыг хэлэлцсэн ба бүх гишүүдээс санал авсны үндсэн дээр 4 сард багтаан бүх гишүүдийн онлайн хэлэлцүүлэг зохион байгуулах замаар батлахаар түр хойшлууллаа.

2016 оны ажлын тайлан болон 2017 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг сайтанд байршуулсан тул www.bbsb.mn сайтаар орж танилцана уу.

 

Гишүүний хэсэг