2016 оны ТОР ББСБ
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 2-р сарын 20, Даваа гариг, 10:00

I. Монголын ББСБ-уудын холбооноос шалгаруулдаг ШИЛДЭГ ББСБ-уудад дараах ББСБ-ууд шалгарлаа.

МББСБХолбоо нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн зорилго, зорилтыг олон нийтэд танилцуулах, суртачилах зорилгоор жил бүр Шилдэг ББСБ-г шалгаруулдаг билээ. 2016 оны хувьд шилдэг ББСБ-уудыг шалгаруулахдаа Банк бус санхүүгийн салбарын нийгэм, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, тухайн салбарыг хөгжүүлэхэд идэвхи санаачлага гарган, онцгой хувь нэмэр оруулсан зэрэг болон тухайн ББСБ-уудын нийгмийн хариуцлага, активын өсөлт, зээлийн багцын чанар, харилцагчийн тооны өсөлт, ажлын байрны нэмэгдүүлэлт, салбар нэгжийн өсөлт, татвар нийгмийн даатгалын төлөлт, СЗХ-ны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажилласан байдал, шинэ үйлчилгээ, техник технологийн дэвшил нэвтрүүлэлт зэргийг түлхүү авч үзсэн нь онцлог юм.

II. МББСБХолбооны 2016 оны шилдгээр дараах ББСБ-ууд шалгарлаа.

  1. Оны шилдэг байгууллагаар БИД ББСБ
  2. Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар Вишнфанд ББСБ
  3. Оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагаар Очир Ундраа ОМЗ ББСБ
  4. Оны шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар АБТС ББСБ тус тус шалгарлаа.
 

Гишүүний хэсэг