Дэлхийн бичил санхүүгийн төвийн чуулга уулзалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 3-р сарын 13, Даваа гариг, 06:16

Дэлхийн бичил санхүүгийн төвийн чуулга уулзалтанд урьж байна.

Монголын ББСБ-уудын Холбоо нь Дэлхийн бичил санхүүгийн төв (Microfinance centre)-ийн албан ёсны гишүүн билээ. Энэ хүрээнд Дэлхийн бичил санхүүгийн салбарт болж буй үйл явдлууд болон хурал уулзалт, сургалт семинарын мэдээллийг цаг үргэлж гишүүддээ мэдээлж, оролцохыг уриалж байдаг.

Дэлхийн бичил санхүүгийн төвөөс жил бүр бичил санхүүгийн салбарт оролцогчид болох бичил санхүүгийн байгууллагууд, тэдгээрт хөрөнгө оруулагчид болон зохицуулалтын байгууллагуудын дунд зохион байгуулдаг уламжлалтай.

Хурал нь 2017 оны 5-р сарын 25,26-нд Бүгд Найрамдах Бозниа Херзеговина улсын нийслэл Саражево хотноо зохион байгуулагдахаар болсон байна. Холбооноос жил бүр гишүүн ББСБ-уудын хамтаар баг бүрдүүлж, энэхүү уулзалтанд оролцдог уламжлалтай юм. Урьдчилсан тооцоогоор 1 оролцогчийн зардал 4,5 сая төгрөг /1.800$/ гарахаар байна. Үүнд: бүртгэлийн хураамж, визний хураамж, зочид буудлын төлбөр, 2 талын онгоцны тийзний /UB-IST-SJJ & SJJ-IST-UB/ үнэ багтсан.

Ийнхүү хөнгөлөлттэй бүртгэл 2017.03.24-ны өдөр дуусах тул та бүхэн амжиж Холбооны 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бүртгүүлнэ үү.

Та бүхэн хурлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://mfc.org.pl/help-us-shape-the-agenda-for-the-20th-mfc-annual-conference/ -с авна уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 13, Даваа гариг, 06:22
 

Гишүүний хэсэг