ББСБ-ын сертификатжуулах сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 4-р сарын 18, Мягмар гариг, 07:02

Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж буй “ББСБ-ын сертификатжуулах” сургалт 2017.05.10-12-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд Банк санхүүгийн академи дээр зохион байгуулагдах гэж байна.

Тус сургалтанд шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-ууд болон ББСБ-уудад шинээр томилогдсон удирдлагууд оролцож, банк бус санхүүгийн салбарын талаар бүхий л мэдээлэл зөвлөгөө зэргийг авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой билээ.

Цаашид Банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л ББСБ-уудын удирдлагуудыг хамруулж, сертификатжуулахыг зориж байгаа бөгөөд СЗХ-той хамтран сургалтанд хамрагдаж сертификат авсан хүмүүсийг нэгдсэн бүртгэлд оруулах ажлууд хийгдэж байгаа билээ.

Иймд энэхүү сургалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2017.05.01-ны дотор 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бүртгүүлнэ үү. Сургалтанд бүртгүүлэхдээ оролцох ББСБ-ын нэр, ажилтаны овог, нэр, утасны дугаар, емайл хаягийг ирүүлнэ үү.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Сургалтын хөтөлбөр-2017.pdf)Сургалтын хөтөлбөр-2017.pdf 397 Kb
 

Гишүүний хэсэг