ББСБ-ын Зээлийн эдийн засагчийн сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 5-р сарын 03, Лхагва гариг, 03:47

Монголын ББСБ-уудын Холбооноос ББСБ-н зээлийн эдийн засагчийг мэргэшүүлэх зорилгоор 5 модуль, 3 өдрийн цогц сургалтыг Банк санхүүгийн академитай хамтран 2017 оны 04 сарын 27-29-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалт зээлийн үйл ажиллагааны ёс зүй, зээл олголтын 5С зарчим, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд ба мөнгөн урсгалын шинжилгээ, комплянс,ногоон зээлийн санхүүжилт болон зээлийн эрсдэлийн удирдлага ба эрсдэлтэй зээлтэй ажиллах чанаргүй зээл ба ШШГ-ын үйл ажиллагааны талаар бодит практикт суурилсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 25 ББСБ-ын зээлийн эдийн засагч, удирдлагууд хамрагдлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5-р сарын 03, Лхагва гариг, 04:03
 

Гишүүний хэсэг