Тэмцээний тоглолтын хувиар
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 5-р сарын 12, Баасан гариг, 02:48
Сагсны тэмцээн маргааш буюу 2017.05.13-нд 08.00 цагаас ЭТҮГЭН дээд сургуулийн спорт зааланд болно.

Тэмцээнд Холбооны гишүүн 30 орчим ББСБ-ын эрэгтэй 15 баг, эмэгтэй 7 баг оролцож байна. Эрэгтэй багууд 4 зонд, эмэгтэй 2 зонд тус тус хувиарлагдлаа. Тоглолтын хувиар болон хөтөлбөр зэргийг хавсаргалаа. Тэмцээний шүүгчээр Монголын сагсан бөмбөгийн холбооны 5 шүүгч ажиллана. Эрэгтэй 15 баг 4 зонд А, C, D зон тус бүр 4 багтай, B зонд 3 багтай байхаар сугаллаа. Эмэгтэй 7 баг 2 зонд A зон 4 багтай, B зон нь 3 багтай байхаар сугаллаа.

Маргааш 8.00 цагт Очир Ундраа ОМЗ ББСБ VS Үлэмж мэлмий ББСБ, Газаркапитал партнерс VS Экокапитал & Финаншиал траст ББСБ-ын хамтарсан багуудын тоглолтоор эхлэх тул та бүхэн цагаасаа хоцролгүй ирээрэй.

Тэмцээний нээлт 12.00 цагт болох тул бүх багууд нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн байх шаардлагатайг анхаарна уу. Тэмцээний нээлтийн дараа ББСБ-уудын удирдлагуудын нөхөрсөг тэмцээн үргэлжлэх тул ББСБ-ууд оролцох хүсэлт, багийн гишүүдийн нэрсээ 9999-8770 утсаар болон тэмцээний үеэр 10-11 цагийн хооронд шүүгчийн ширээн дээр ирж бүртгүүлнэ үү.

Тэмцээнд оролцох баг тамирчид дараах зүйлсийг анхаарна уу!!!

  1. Тэмцээнд ирэхдээ багийн бүх тамирчдын нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийг эх хувиар авч ирэх. Тэмцээн эхлэхээс өмнө эсрэг багийн тамирчдын НДД, иргэний үнэмлэхийг тулган шалгах боломжтой. Зооны тоглолтууд дууссаны дараа ямар нэгэн гомдол, шалгах хүсэлт хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
  2. Хувьцаа эзэмшигч нь орж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хамтаар авч ирэхийг анхаарна уу.
  3. Багууд ижил жигд, зориуалтын дагуу хувцасласан байна.
  4. Нээлтэнд барьж жагсах ББСБ-ын том тугаа авч ирнэ үү.

Тоглолтын дүрмээс:

  1. Баг 5 хүнтэй эхлэнэ. Дутуу хүнтэй багийг тоглолтоос хасна.
  2. Нэг багийг 5 минут хүлээнэ. Хоцорсон дутуу тохиолдолд тоглолт 0-лохыг анхаарана уу.
  3. Тоглолт бохироор эрэгтэй баг 8 минутаар, эмэгтэй баг 6 минутаар тоглоно. Сүүлийн 1 мин цэврээр явна.
  4. Бусад дүрмүүд сагсан бөмбөгийн тоглолтын дүрмийн дагуу явагдана.

Багуудын зооны хувиарлалт болон тогтлолтын хувиарыг хавсралтаар хүргүүлж байгааг хүлээн авна уу.

ЗААЛНЫ ХАЯГ: МУИС-ын 2-р байрны ард, Монгол Япон төвийн ард ЭТҮГЭН дээд сургуулийн байранд

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5-р сарын 12, Баасан гариг, 02:57
 

Гишүүний хэсэг