Сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 5-р сарын 17, Лхагва гариг, 07:29

МББСБХ-ны шилжин явах цомын төлөөх 2017 оны Сагсан бөмбөгийн тэмцээнийг шилжин явах цомын эзэн Очир Ундраа ОМЗ ББСБ-ын хамт олонтой хамтран амжилттай зохион байгууллаа. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын дунд зохион байгууллагддаг “ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ” сагсан бөмбөгийн тэмцээн 2017.05.13-14 ний өдрүүдэд 4 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 7 баг оролцож, нийт 30 гаруй ББСБ-ын 200 гаруй тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагааа сорьж шилдэгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд эрэгтэй багуудаас Үлэмж мэлмий ББСБ-ын баг I байранд, Жисаса ББСБ-ын баг II байранд, Жуниор натур инвестмент ББСБ-ын баг III байранд тус тус шалгарсан бол эмэгтэй багуудаас Жуниор натур инвестмент ББСБ-ын баг I байранд, Үлэмж мэлмий ББСБ-ын баг II байранд, Очир Ундраа ОМЗ ББСБ-ын баг III байранд тус тус шалгарлаа.

Тус тэмцээнд Үлэмж мэлмий ББСБ-ын баг тамирчид нэг алт, нэг мөнгөн медаль авч багийн амжилтаараа бусдыгаа тэргүүлсэн тул МББСБХолбооны 2018 оны шилжин явах цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулах хүндтэй эрх болон шилжин явах цомын эзэн боллоо.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа ажлын өндөр амжилт хүсье! Тэмцээний зургийг энд дарж үзнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5-р сарын 17, Лхагва гариг, 07:49
 

Гишүүний хэсэг