“ББСБ-ТУР 2017” аялал амжилттай явагдаж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 5-р сарын 19, Баасан гариг, 09:05

Монголын ББСБ-уудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ББСБ ТУР 2017” аялалыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж, нийт 70 гаруй ББСБ-ууд хамрагдлаа.

Энэхүү аялалаар банк бус санхүүгийн салбарын 2016 оны АЛТАН ОД шагналын эзэн шилдгийн шилдэг БИД ББСБ, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй Очир Ундраа ОМЗ ББСБ, шилдэг хөрөнгө оруулагч АБТС ББСБ, шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Вишнфанд ББСБ зэрэг 4 ББСБ-уудаар аялж, тэдгээрийн үйл ажиллагаатай нь танилцан, тухайн ББСБ-ын соёл, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, тэргүүн туршлагыг нүдээр харах боломжийг гишүүддээ олгож, мотиваци өглөө.

Сургалтаар:

1/ БИД ББСБ-ын зүгээс “ББСБ-ын үүсэл хөгжил, түүх” сэдвээр сургалт явуулсан ба ББСБ-уудын өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага зэрэг сэдвээр сонирхолтой яриа өрнөлөө.

2/ Очир Ундраа ОМЗ ББСБ-ын зүгээс“ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, цаашид ББСБ-ын салбарт шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний боломж” сэдвээр сургалт явуулсан ба ББСБ-уудын харилцагчаа хамгаалах, харилцагчидын хэрэгцээнд тулгуурласан шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх чиглэлээр сонирхолтой яриа өрнөлөө.


3/ АБТС ББСБ-ын зүгээс “ББСБ-ын хөрөнгө оруулалт татах боломж, хөрөнгө оруулагч нарын тавигдах шаардлага” сэдвээр сургалт явуулсан ба ББСБ-уудыг дотооддоос болон гаднаас санхүүжилт, хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох чиглэлээр сонирхолтой яриа өрнүүлж, зөвлөгөө өглөө.


4/ Вишнфанд ББСБ-ын зүгээс “ББСБ-ын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж буй байдал, банк бус санхүүгийн салбарын нийгмийн хариуцлагын чиг хандлага, хамтран ажиллах боломж” сэдвээр сургалт явуулсан ба ББСБ-уудын харилцагчаа хамгаалах, харилцагчидын хэрэгцээнд тулгуурласан шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх чиглэлээр сонирхолтой яриа өрнөлөө.


Өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан, сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, банк бус санхүүгийн салбарын хамт олноо хүндэтгэн хүлээн авсан шилдэг ББСБ-ууддаа гишүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье.

ББСБ-ууд маань бусдаас сурсан туршлагаа өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, цаашдаа шилдэг ББСБ болохын төлөө, хичээн ажиллана гэдэгт найдаж байна. Та бүхэндээ амжилт хүсье.

Аялалын зургийг ЭНД дарж үзнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5-р сарын 19, Баасан гариг, 10:11
 

Гишүүний хэсэг