Мэргэшсэн зээлийн эдийн засагчийн сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 02:38

Монголын ББСБ-уудын Холбооноос Үлэмж партнерс ХХН болон Үлэмж Консалтинг ХХК-ийн сургалтын төвтэй хамтран ББСБ-уудын зээлийн эдийн засагч нарт зориулсан хуулийн чиглэлийн сургалт 2017.05.24-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Сургалтанд Холбооны гишүүн 40 гаруй ББСБ-уудын хуульч, зээлийн эдийн засагчид хамрагдлаа. Сургалт ББСБ-ын зээлийн эдийн засагчдыг тодорхой нөхцөл байдалд зээлийн болон барьцааны гэрээг байгуулах чадвар болон зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад ББСБ-г төлөөлөн ажиллах чадвар, ажлын байрны тодорхойлолт заасны дагуу ажил үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, багаар ажиллах чадварыг олгох чиглэлээр явагдлаа.

Сургалтанд оролцогчиддоо ажлын өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг