ББСБ-ын Зээлийн эдийн засагчийн сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 03:07

МББСБХолбооноос Банк санхүүгийн академитай хамтран ББСБ-уудын зээлийн эдийн засагчийг мэргэшүүлэх, сертификатжуулах сургалтыг 2017.06.06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Cургалтын зорилго: Энэхүү хөтөлбөрийн зорилго нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтнүүдэд олон улсын банкны салбарын тэргүүн туршлагыг Монгол Улсын санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөлтэй уялдуулсан мэдлэг олгох, зээл олгоход баримтлах арга, хэрэгслийг бодит кейс жишээн дээр тайлбарлан бататгах, ёс зүйн хэм хэмжээг ойлгон таниулах, эрсдэлтэй болон чанаргүй зээлтэй ажиллах аргачлалыг олгоход оршино.

СУРГАЛТ: 2017 оны 6 сарын 6,7,8-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд Банк санхүүгийн академийн байранд болно. /3 өдөр/

БҮРТГЭЛ: Сургалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2017.06.02-ны дотор Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар болон 99998770 утсаар бүртгүүлнэ үү. Сургалтын төлбөр нэг оролцогчийн төлбөр гишүүн ББСБ бол 200,000 төгрөг, гишүүн бус ББСБ бол 400,000 төгрөг ба төлбөрийг МББСБХолбооны Худалдаа хөгжлийн банкны 499 053 088 тоот дансанд шилжүүлнэ. (хүлээн авагч нь МББСБХолбоо)

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (agenda.pdf)agenda.pdf 487 Kb
 

Гишүүний хэсэг