ББСБ-ын сертификатжуулах сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 03:22
ББСБ-ын сертификатжуулах сургалтанд урьж байна.

Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж буй “ББСБ-ын сертификатжуулах” сургалт 2017.06.07-09-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд Банк санхүүгийн академи дээр зохион байгуулагдах гэж байна.

Тус сургалтанд шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-ууд болон ББСБ-уудад шинээр томилогдсон удирдлагууд оролцож, банк бус санхүүгийн салбарын талаар бүхий л мэдээлэл зөвлөгөө зэргийг авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой билээ.

Цаашид Банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л ББСБ-уудын удирдлагуудыг хамруулж, сертификатжуулахыг зориж байгаа бөгөөд СЗХ-той хамтран сургалтанд хамрагдаж сертификат авсан хүмүүсийг нэгдсэн бүртгэлд оруулах ажлууд хийгдэж байгаа билээ.

Иймд энэхүү сургалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2017.06.02-ны дотор 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бүртгүүлнэ үү. Сургалтанд бүртгүүлэхдээ оролцох ББСБ-ын нэр, ажилтаны овог, нэр, утасны дугаар, емайл хаягийг ирүүлнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 04:04
 

Гишүүний хэсэг