1000 ЦҮНХ аянд нэгдхийг уриалж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 8-р сарын 07, Даваа гариг, 08:52

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж өнгөрсөн онд “1000 Цүнх” аяны хүрээнд 1200 гаруй хүүхдэд 1 жилийн хичээлийн иж бүрэн хэрэгсэлийг гардуулж, олон өрхийн амжиргаанд дэмжлэг үзүүлсэн билээ.

Энэхүү ажлыг ББСБ-уудынхаа санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, 100 хувь зорилтот бүлэгтээ хүргэж чадсаныг дуулгахад таатай байна.

Эдийн засгийн энэ хүндрэлтэй үед ядуу бага орлоготой 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, хүүхдүүдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригыг нэмэх зорилгоор нэн ядуу, олон ам бүлтэй өрхийн 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бүхий шинэ цүнхийг дахин хандивлах зорилт тавин “1000 ЦҮНХ” аяныг 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

1000 цүнх гардуулах арга хэмжээний үеэр ББСБ-уудынхаа өдөрлөг, танилцуулга, урлаг соёлын цогц арга хэмжээг 2017 оны 8 сарын 25-ны өдөр 10.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Иймд бидний энэхүү санаалчлагыг дэмжиж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хамтран ажиллах ББСБ-ууд 2017.08.10-ны дотор Холбооны 9999-8770 утсаар холбогдохыг хүсье.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (1000 Tsunh aynii erunhii medeelel.pdf)1000 Tsunh aynii erunhii medeelel.pdf 464 Kb
 

Гишүүний хэсэг