Мянга мянган мөрөөдөл жигүүрээ дэлгэлээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 9-р сарын 05, Мягмар гариг, 05:13

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “1000 ЦҮНХ аян"-г “Мянга мянган мөрөөдөл жигүүрээ дэлгэнэ” уриатайгаар 2 дахь жилдээ амжилттай өрнүүлж, Холбооны гишүүн 47 ББСБ-ууд нэгдлээ.

Аяны хаалтын ажиллагааг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатрын талбайд 1000 хүүхдийн баяр болгон зохион байгуулж, 1000 хүүхдэдээ хичээлийн иж бүрэн хэрэгсэл бүхий цүнхийг гардуулан өглөө.

Ирээдүйн мянга, мянган хүүхдийн сурах хүсэл эрмэлзлэлийг бадраах аянд нэгдсэн ББСБ-ууддаа талархсанаа илэрхийлье.

Мянга мянган мөрөөдөл жигүүрээ дэлгэсэн энэ өдөр хүүхэд бүрийн нүдэнд инээмсэглэл тодорч буйг харах сайхан байна.

 

Гишүүний хэсэг