Сошиалд нэгдээрэй
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 10-р сарын 06, Баасан гариг, 06:39

ББСБ-уудын анхааралд:

Өнөөдрийн байдлаар Холбоонд 230 орчим ББСБ-ууд гишүүнээр элссэн байна. Гишүүн байгууллагууддаа мэдээ, мэдээллээ цаг алдалгүй хүргэх үүднээс дараах хэрэгслүүдийг ашиглаж байгаа тул та бүхэн цаг гарган нэгдээд ороорой. Үүнд:

Гишүүн ББСБ-уудын емайл лист: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. - энэхүү листэнд Холбоонд анх гишүүнээр бүртгүүлэхэд өгсөн емайл хаягууд бүртгэлтэй байдаг бөгөөд та бүхэн емайл хаягуудаа шинэчлэх, зарим ажилчидынхаа /газар, хэлтсийн захирал, зээлийн эдийн засагч, нягтлан бодогч/ емайл хаягыг нэмж бүртгүүлж болно.

Вэб сайт: www.bbsb.mn <http://www.bbsb.mn> сайтыг байнгын шинэчлэлт хийж, идэвхитэй ажиллуулж байна.

Facebook page: https://www.facebook.com/mnbfia/ буюу “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” гэсэн албан ёсны фэйж хуудсыг тогтмол ажиллуулж байна. Та LIKE дараад нэгдчихвэл таньд фэйж хуудсанд оруулсан мэдээллүүд тогтмол очиж байх болно.

Facebook group: ББСБ-уудын захирал, удирдлагуудад зориулсан <https://www.facebook.com/groups/www.bbsb.mn/> МББСБХолбоо нэртэй хэлэлцүүлэг хийх, файл бүхий мэдээлэл оруулах, зорилгоор нээгдсэн хаалттай групп фэйсбүүкээрээ дамжуулаад нэгдсэн тохиолдолд мэдээллийг байнга авах, хэлэлцүүлэг зэрэгт орох санал бодлоо илэрхийлэх боломжтой.

Facebook chat: Энэхүү BBSB CEO чатад тухай үеийн мэдээллүүд байнга орж байдаг, мөн ББСБ-ууд өөрсдийн санал бодлоо илэрхийлэх, бусдаас туршлага судлах боломжтой. Чатад орохыг хүсвэл эхлээд групп-т нэгдээд надаар дамжуулан орноо.

Yahoo messenger: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. энэхүү хаягийг өөрийн yahoo messenger-т add хийж авснаар яаралтай зарлал мэдээллүүд мөн цаг тухайд нь очиж байна.

За бүгдэд нь амжилт хүсье. Өнөөдөр бүгдээрээ дээрхи групп, чатад байгаа эсэхээ шалгаад байхгүй бол яаралтай нэгдээрэй. Цаг алдалгүй мэдээллээ авч байх маш чухал юм шүү.

 

Гишүүний хэсэг