ББСБ-ын сертификатжуулах сургалтанд урьж байна.
Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж буй “ББСБ-ын сертификатжуулах” сургалт 2017.11.15-17-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд Банк санхүүгийн академи дээр зохион байгуулагдах гэж байна.
Тус сургалтанд шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-ууд болон ББСБ-уудад шинээр томилогдсон удирдлагууд оролцож, банк бус санхүүгийн салбарын талаар бүхий л мэдээлэл зөвлөгөө зэргийг авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой билээ. Цаашид Банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л ББСБ-уудын удирдлагуудыг хамруулж, сертификатжуулахыг зорьж байгаа бөгөөд СЗХ-той хамтран сургалтанд хамрагдаж сертификат авсан хүмүүсийг нэгдсэн бүртгэлд оруулж байна.
Иймд энэхүү сургалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2017.11.10-ны дотор 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бүртгүүлнэ үү. Сургалтанд бүртгүүлэхдээ оролцох ББСБ-ын нэр, ажилтаны овог, нэр, утасны дугаар, емайл хаягийг ирүүлнэ үү.
Сургалтын төлбөр: Холбооны гишүүн ББСБ бол нэг оролцогчийн 300.000 төгрөг, гишүүн бус ББСБ бол нэг оролцогчийн 400,000 төгрөг. Сургалтын төлбөрт сургалтын гарын авлага, тараах материал, өдрийн хоол, кофе брейк, сертификатны үнэ багтсан.