Банк бус санхүүгийн салбарын АЛТАН ОД-ын эзэд тодорлоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 2-р сарын 01, Пүрэв гариг, 06:26

Банк бус санхүүгийн салбарын АЛТАН ОД-ын эзэд тодорлоо.

МББСБХолбооны 15 жилийн хүндэтгэлийн ойн арга хэмжээ, ББСБ-уудын нэгдсэн шинэ жилийн цэнгүүн, банк бус санхүүгийн салбарын шилдгийг тодруулах АЛТАН ОД цэнгүүнийг 2017 оны 12 сарын 20-ны үдэш Grand hill event hall-д амжилттай зохион байгуулагдлаа.

Тус цэнгүүнд Холбооны гишүүн 40 гаруй ББСБ-н төлөөлөгчид, үе үеийн гишүүд, дэмжигчид оролцсон бөгөөд урилгаар УИХ, СЗХ, МҮХАҮТ зэрэг хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл болон холбооны удирдлагууд оролцож холбооны үйл ажиллагаа, банк бус санхүүгийн салбарынхаа ололт амжилтын талаар тайлагнаж 2017 оны Банк бус санхүүгийн салбарын шилдэг ажилтан, ББСБ зэргийг тодруулан шагналаа.

Банк бус санхүүгийн салбарын 2017 оны шилдэгээр:

  • Банк бус санхүүгийн салбарын 2017 оны АЛТАН ОД-ын эзэн шилдэг менежерээр Очир Ундраа ОМЗ ББСБ-ын маркетингийн менежер П.Цэдэнбалжир, БИД ББСБ-ын Салбарын захирал И.Адарсүрэн нар, шилдэг эдийн засагчаар АБТС ББСБ-ын зээлийн эдийн засагч Ө.Лхагва-Эрдэнэ, Хөгжил финанс ББСБ-ын зээлийн эдийн засагч Б.Болормаа, Газаркапитал партнерс ББСБ-ын зээлийн эдийн засагч М.Даваадорж нар, шилдэг нягтлан бодогчоор Транскапитал ББСБ-ын нягтлан бодогч Л.Золбоо, Очир Ундраа ОМЗ ББСБ-ын ерөнхий нягтлан бодогч Г.Болортуяа, Газаркапитал партнерс ББСБ-ын нягтлан бодогч У.Азжаргал нар, шилдэг теллерээр Газаркапитал партнерс ББСБ-ын теллер М.Тунгалаг, Очир Ундраа ОМЗ ББСБ-ын теллер Д.Дэлгэр нар тус тус тодорлоо.

  • Банк бус санхүүгийн салбарын 2017 оны АЛТАН ОД-ын эзэн оны шилдэг байгууллагаар ТРАНСКАПИТАЛ ББСБ, оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагаар ЛЭНД МН ББСБ, оны шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар ИНВЕСКОР ББСБ, оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар КЛОВЕР ББСБ нар тус бүр шалгарлаа.

  • Америкийн нэгдсэн улсын Чикако мужид санхүү, зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах Моney Max компанийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр, дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлсэн нь Монгол Улсын ББСБ-ын салбараас олон улсын зах зээлд анхдагч санхүүгийн байгууллага болсныг онцлон “Үлэмж мэлмий ББСБ”-ыг МҮХАҮТанхим болон МББСБХолбооны хамтарсан шагнал болох “Оны онцлог үйлчилгээтэй байгууллага”-аар шагнууллаа.

Цэнгүүний үеэр зохион байгуулагчаар уран бүтээлийн язгуур нэгдэл, хөтлөгчөөр Боки & Цэндээ, МУГЖ Ариунаа, Камертон хамтлаг, Харанга хамтлаг Энхманлай, Амьд хөгжмийн Fire хамтлаг, A Cool & Татар хамтлаг, Master dance хамтлаг, гитарчин, дуучин, илбэчин, өвлийн өвгөн цасан охид зэрэг олон уран бүтээлчид хүрэлцэн ирж мэндчилээ дэвшүүллээ.

Цэнгүүний ерөнхий ивээн тэтгэгчээр Лэнд МН ББСБ, Кловер ББСБ, хандивлагчаар Транскапитал ББСБ, Газаркапитал партнерс ББСБ, Үлэмж мэлмий ББСБ, АБТС ББСБ, Үнэнч итгэл ББСБ, Хөгжил финанс ББСБ, Ард кредит ББСБ тус тус ажиллалаа. Та бүхэндээ баярлалаа.

Зургийг ЭНД дарж үзнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 2-р сарын 01, Пүрэв гариг, 06:56
 

Гишүүний хэсэг