СЗХ-нд төвлөрүүлэх Зохицуулалтын үйлчилгээний төлбөрийн тухай
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 2-р сарын 01, Пүрэв гариг, 07:07

СЗХ-нд төвлөрүүлэх Зохицуулалтын үйлчилгээний төлбөрийн тухай

Банк бус санхүүгийн байгууллагын байгууллагууд нь өмнөх оны жилийн эцсээрх нийт активын дүнгээс өмчлөх бусад үл хөдлөх болон өмчлөх бусад хөрөнгө, хуримтлуулж тооцсон хүүгийн авлагыг хассан дүнгээс хамаарч 350,000-3,600,000 төгрөгийн зохицуулалт үйлчилгээний хөлсийг төлнө.

СЗХ-ны 2015 оны 158 дугаар тогтоолоор баталсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам”-ын 3.5-д "Банк бус санхүүгийн байгууллага нь Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүрэг, аймгийн төвийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол жил бүр төвлөрүүлэх хөлсний 10 хувь, аймгийн төвөөс бусад суманд үйл ажиллагаа явуулж байгаа бол 20 хувь, Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны гишүүн бол 10 хувийн хөнгөлт тус тус эдэлнэ" гэж заасан байгааг анхаарна уу.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (ЗҮХөлс тооцох журам.pdf)ЗҮХөлс тооцох журам.pdf 232 Kb
 

Гишүүний хэсэг