Монголын банкны холбоотой уулзаж зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох хуулийн төслийн талаар санал бодлоо хуваалцлаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 5-р сарын 22, Мягмар гариг, 03:48

Монголын банкны холбоотой уулзаж зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох хуулийн төслийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Саяхан олон нийтийн сүлжээгээр С.Эрдэнэ гишүүн “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хууль санаачлан өргөн барьсан. Хуулийн төсөлд тусгаснаар банк болон бусад санхүүгийн байгууллагууд 18-24%-ийн зээлийн хүүгийн хязгаартай болох юм.

Энэ нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох талаар явж байгаа хоёр дахь популист давалгаа ба одоогоор намуудын дараагийн сонгуулийн бэлтгэл ажил мэтээр харагдаж байна. Гэсэн хэдий ч уг төсөл ирээдүйд УИХ-р батлагдаж хэрэгжилтэнд орох бол манай салбарын үйл ажиллагаанд том аюул занал болно.

МББСБ-ын холбооны удирдлагууд Монгол банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай уулзаж энэ асуудлын талаар санал солилцож, цаашид хамтарч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийн талаар ярилцлаа. Уулзалт үр дүн ихтэй байсан ба дараах санаанууд дээр нэгдэж мөн ажлуудыг хийхээр зөвшилцсөн. Үүнд:
1. Хуулийн төсөлтэй танилцахад судалгаа болон тоон боловсруулалт хангалттай хийгдсэн зэрэгт хяналт тавьж өөрийн банк болон ББСБ-ын салбаруудын тоон мэдээллийг ул суурьтай бэлдэж боловсруулах.
2. Цаашлаад макро эдийн засгийн түвшинд хүүгийн хязгаар тавьснаар ямар хор нөлөө учирч болзошгүй болоод хүүг бууруулах хөтөлбөр яаж зөв зохистой явах талаар эдийн засгийн шинжээч мэргэжилтэнгүүдээр санал бэлдүүлэх. Олон улсад хийгдэж байсан төстэй зохицуулалтын түүхүүдийг судлан олон нийтэд таниулах.
3. Хуульч нарын багийг тухайн хуулийн төсөл дээр ажлуулж, хууль зүйн талаас дүгнэлт гаргуулах.
4. Олон нийтийн мэдээллийн сүлжээг ашиглан нийгэмд хүүний талаар, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар зөв зүйтэй ойлголт өгч нийгэм болоод эдийн засгийн хөгжилд оруулж буй нөлөөг таниулан сурталчилах.

Ойрын хугацаанд МББСБ-ын холбоо СЗХ, ХЗХ-ын холбоо гэх зэрэг санхүүгийн зах зээлийн бусад оролцогчид болон зохицуулагч нартай уулзан дараа дараагийн саналуудаа болон уг асуудал дээр хамтран ажиллах талаар уулзалтууд хийхээр товолсон байгаа.

МББСБ-ын холбоо тогтмол ажлын үйл явцын талаар мэдээлэл түгээж ажиллах ба харин холбооны гишүүд ББСБ-үүдээс энэ үйл ажиллагаанд нэгдэж дээрх сэдвийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр идэвхтэй түгээхэд хувь нэмэр оруулахыг уриалж байна. ТА бүхний оролцоо чухал байгаа тул цаашид холбооны зүгээс явуулах ажилбаруудад оролцоно уу.

 

Гишүүний хэсэг