Банк санхүүгийн салбарын Хүний нөөцийн зөвлөгөөн 2018 амжилттай боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 10-р сарын 15, Даваа гариг, 04:10

Банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн зөвлөгөөн энэ жил анх удаа зохион байгуулагдаж Холбооны гишүүн 30 ББСБ-ын хүний нөөцийн менежер, удирдлагууд хамрагдлаа.

Уг зөвлөгөөнийг  Монгол банк, Банк санхүүгийн академи хамтран зохион байгуулсан ба энэ жилийн хувьд “Талентыг удирдах тэргүүн туршлага” сэдвийн дор явагдсан бөгөөд дотоодын болон гадаадын тэргүүн туршлагуудтай танилцахаас гадна Монгол Улсын банкны салбарын хүний нөөцийн бодлогод гарсан томоохон дэвшил болох “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлага”-ыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээтэй танилцлаа.

Мөн Банк бус санхүүгийн салбарын хүний нөөцийн бодлого, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж, туршлага солилцохоор Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Жуниор натур инвестмент ББСБ-ын ерөнхий захирал Б.Ганцэцэг салбараа төлөөлөл панелистаар оролцлоо.

Дээрх онцлох илтгэлүүдээс гадна, дотоодын банкуудаас дараахь чиглэлээр тэргүүн туршлагаа хуваалцсан байна.

  • Хүний нөөцийн сонгон шалгаруулалт (Хасбанкны Хүний нөөц хариуцсан захирал Г.Зул)
  • Талент менежмент (ХААН банкны хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба)
  • Сэтгэл зүйд сууриласан хүний нөөцийн удирдлага (Голомт банкны Талент менежментийн хэлтсийн захирал Ц.Энхжаргал)
Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 10-р сарын 15, Даваа гариг, 04:16
 

Гишүүний хэсэг