Комплаенсийн чиглэлд эрчимтэй ажиллаж байна
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 11-р сарын 11, Ням гариг, 12:54

Комплаенсийн чиглэлд эрчимтэй ажиллаж байна.

Олон Улсад сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч, өргөн хүрээнд арга хэмжээ авч байгаа зүйл бол мөнгө угаах болон, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх явдал юм. Учир нь анхаарч арга хэмжээ аваагүйн улмаас гарсан хор уршгууд нь дэлхийн эдийн засаг болон улс төрд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн түүхтэй.

Ер нь Монгол Улс шиг хөгжиж байгаа гэдэг ангилалтай болон буурай хөгжилтэй орнуудын санхүү, хууль эрх зүйн тогтолцоо гүйцэт төлөвшөөгүй байдгийн улмаас хууль бус мөнгө байршуулж хадгалах, дамжуулах эрсдэлтэй байдаг байна. Энэ нь цаашлаад манайх шиг жижиг эдийн засагтай оронд их хэмжээний мөнгө орж ирээд, удалгүй гарахад санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр аливаа байдлаар хууль бус мөнгийг нэвтрүүлбэл олон улсын тавцанд Монгол Улсын болоод манай банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах, банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртэлх арга хэмжээг гадны орнууд авч болох юм.

ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага Монгол улсад өгсөн 40 зөвлөмжөөс одоогоор биелүүлээгүй-5, хэсэгчлэн биелсэн-15, ихэнхийг биелүүлсэн-15, биелүүлсэн-5. Иймээс Монгол Улсыг “эрчимтэй хяналтад” оруулж, 2018 оны 10 дугаар сараас өмнө Зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үүрэг өгсөн. Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн бүсийн байгууллага (АНДББ) жилийн уулзалт дээр “эрчимтэй хяналтанд” байх хугацааг 12 сараар сунгуулсан ба үнэлгээний хэрэгжилтийн дараагийн тайланг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны дотор АНДББ-д тайлагнахаар болсон.

Засгийн газрын 2017 оны 327 дугаар тогтоолоор мөнгө угаах болон, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх төлөвлөгөө баталсан ба уг төлөвлөгөөнд 42 ажил тусгагдснаас 6 ажлын үндсэн хэрэгжүүлэгчээр, 12 ажлын хамтран хэрэгжүүлэгчээр ажиллахаар тусгагдсан байна. Цаашид СЗХ-оос дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Үүнд:

  • Kомплаенсын ажилтны гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах;
  • “МУТС-ээс урьдчилан сэргийлэх журам”-ыг Монголбанктай хамтран боловсруулж батлах;
  • Зохицуулалттай байгууллагын дотоод хяналт буюу Kомплаeнсын ажилтнуудын үйл ажиллагааг нэгдсэн уулзалт зохион байгуулах;
  • Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу газар дээрх хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэх;
  • Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран тусгай зөвшөөрөлтэй каргоны үйлчилгээ эрхэлж байгаа 50 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийх;
  • Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгуулагуудын эрсдэлийн үнэлгээний тайланд тулгуурлан Монголбанктай хамтран цаашдын бодлогыг боловсруулж ажиллах.

МББСБХ дээр тусгагдсан ажлуудын хэрэгжилтэн дээр СЗХ-той хамтарч ажиллаж байгаа бөгөөд нийт ББСБ-ууд комплаенс буюу хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгох явдлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай болоод байна.

 

Гишүүний хэсэг