Ширээний теннисний 2018 оны аваргууд тодорлоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 11-р сарын 11, Ням гариг, 13:03

Ширээний теннисний 2018 оны аваргууд тодорлоо.

МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ аварга шалгаруулах тэмцээнийг арав дахь жилдээ 2018 оны 11 сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд холбооны гишүүнчлэлтэй 20 орчим ББСБ-ын 30 орчим тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Эмэгтэй төрлийн 2018 оны аваргаар:
I байр: Начин заан финанс ББСБ-ын А.Баярцэцэг
II байр: Ашид голомт ББСБ-ын Б.Орхонтуул
III байр: Уянга Жи Эс Эс ББСБ & Батжин нэгдэх үрс ББСБ хамтарсан багийн Ж.Одбилэг

Эрэгтэй төрлийн 2018 оны аваргаар:
I байр: Актив мортгэйж фанд ББСБ-ын М.Ариунболд
II байр: Есөн финанс ББСБ-ын Г.Мөнхжаргал
III байр: БИД ББСБ-ын С.Базар

Хосын төрлийн 2018 оны аваргаар:
I байр: Актив мортгэйж фанд ББСБ-ын М.Ариунболд & Нямсүрэн
II байр: Бичил глобус финанс ББСБ-ын Ө.Дэмбэрэл & Э.Цэцэн
III байр: Прокредит ББСБ-ын Э.Хүрэлтогоо & Ашид голомт ББСБ-ын Б.Орхонтуул

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч болон ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, 2018 оны бүх спорт арга хэмжээг ХАЙРЛА ХАМГААЛ уриан дор амжилттай зохион байгуулсан Бичил Глобус финанс ББСБ-ынхаа хамт олонд гишүүн ББСБ-уудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг