Волейболын 2018 оны аваргууд тодорлоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 11-р сарын 11, Ням гариг, 13:07

Волейболын 2018 оны аваргууд тодорлоо.

МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх ВОЛЕЙБОЛ-ын аварга шалгаруулах тэмцээнийг зургаа дахь жилдээ 2018 оны 11 сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд холбооны гишүүнчлэлтэй 30 орчим ББСБ-ын 200 орчим тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Эмэгтэй төрлийн 2018 оны аваргаар:
I байр: Начин заан финанс ББСБ
II байр: Бичил глобус финанс ББСБ
III байр: Есөн шижир инвест ББСБ

Эрэгтэй төрлийн 2018 оны аваргаар:
I байр: Бичил глобус финанс ББСБ
II байр: Уянга Жи Эс Эс ББСБ & Батжин нэгдэх үрс ББСБ хамтарсан баг
III байр: Очир Ундраа ОМЗ ББСБ

Монголын ББСБ-ын Холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх Волейболын тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Очир ундраа ОМЗ ББСБ-ын тамирчин н.Есүхэй, шилдэг эмэгтэй тамирчнаар Начин заан финанс ББСБ-ын тамирчин Ч.Чимгээ нар тус тус шалгарлаа.

Багийн нийлбэр дүнгээр Бичил Глобус Финанс ББСБ шалгаран ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ыг хоёр дахь жилдээ хадгалан үлдэж, ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй эрхийг гардан авлаа.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч болон ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, 2018 оны бүх спорт арга хэмжээг ХАЙРЛА ХАМГААЛ уриан дор амжилттай зохион байгуулсан Бичил Глобус финанс ББСБ-ынхаа хамт олонд гишүүн ББСБ-уудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

 

Гишүүний хэсэг