Эрсдэлийн удирдлагын сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 11-р сарын 22, Пүрэв гариг, 08:06

Cургалтын зорилго: Энэхүү хөтөлбөрөөр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн ажилтнуудад эрсдэлийн удирдлагын олон улсын чиг хандлага, эрсдэлийн удирдлагын ач холбогдол, эрсдэлийн төрлүүд болон асуудалтай зээлийг хэрхэн удирдаж буй банкны салбарын тэргүүн туршлагыг Монгол Улсын банк санхүүгийн системд тулгамдаж буй өнөөгийн нөхцөлтэй уялдуулан зээл олгохоос өмнө болон дараах эрсдэлийг удирдах ур чадвар, хэрэгслийг бодит кейс жишээн дээр тайлбарлан бататгах замаар эрсдлийн үнэлгээ, дүгнэлт хийх ур чадварыг олгоход оршино.

Зорилтот бүлэг: БСА-ийн зээлийн ажилтны анхан шатны сургалтад хамрагдсан бөгөөд банк бус санхүүгийн байгууллагад 2-оос дээш жил ажилласан туршлагатай зээлийн ажилтнууд, ахлах ажилтан болон салбарын захирал

Сургалтын арга хэлбэр: Танхимын сургалт. Сургалт нь ББСБ-ийн жишээн дээр суурилсан кейс сургалт. Энэхүү сургалтад хамрагдсан оролцогч нарт ББСБ-д зориулан шинээр хөгжүүлсэн Комплаенс ба ёс зүйн онлайн сургалтад 20 хувийн хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрх олгоно.

ХЭЗЭЭ & ХААНА: 2018 оны 12-р сарын 5-7-ны өдрүүдэд 3 өдрийн турш 9-18 цагийн хооронд Банк санхүүгийн академийн байранд болно.

Сургалтын төлбөр: нэг оролцогчийн төлбөр гишүүн ББСБ бол 300,000 төгрөг, гишүүн бус ББСБ бол 400,000 төгрөг. Эхний 25 оролцогчийг бүртгэнэ. Бүртгүүлэхдээ оролцох хүний овог нэр, албан тушаал, утасны дугаар, емайл хаягийг Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. -аар эсхүл 99998770 утсаар бүртгүүлнэ үү.


 

Гишүүний хэсэг