Бүх гишүүдийн хурал боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 3-р сарын 04, Даваа гариг, 02:50

Монголын ББСБ-уудын Холбооны бүх гишүүдийн ээлжит хурал 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хурлаар Холбооны 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайлантай танилцаж, Холбооны ажлыг өнгөрсөн онд хангалттай ажилласан гэж дүгнэлээ. Мөн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталж, гишүүдийн зүгээс ирэх оны ажлын төлөвлөгөө болон дунд хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар саналаа өгч, ажил хэрэгчээр идэвхитэй оролцлоо.

Хуралдааны хоёрдугаар хэсэгт Холбооны гишүүний болон удирдах зөвлөлийн гишүүний баримтлах ёс зүйн, шаардлага шалгуур бүхий 7 саналыг "МББСБХолбооны дүрэм"-нд шинээр оруулах санал оруулсныг бүх гишүүд дэмжиж, дүрмийн шинэчлэлтийг баталлаа.

2018 оны ажлын тайлан болон 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг сайтанд байршуулсан тул www.bbsb.mn сайтаар орж танилцана уу.

 

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (PLAN-BUDGET-2019.pdf)PLAN-BUDGET-2019.pdf 260 Kb
Download this file (TRAINING PLAN-2019.pdf)TRAINING PLAN-2019.pdf 133 Kb
 

Гишүүний хэсэг