2018 оны ТОР ББСБ
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 3-р сарын 04, Даваа гариг, 04:31

I. Монголын ББСБ-уудын холбооноос шалгаруулдаг ШИЛДЭГ ББСБ-уудад дараах ББСБ-ууд шалгарлаа.

МББСБХолбоо нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн зорилго, зорилтыг олон нийтэд танилцуулах, суртачилах зорилгоор жил бүр Шилдэг ББСБ-г шалгаруулдаг билээ. 2017 оны хувьд шилдэг ББСБ-уудыг шалгаруулахдаа Банк бус санхүүгийн салбарын нийгэм, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, тухайн салбарыг хөгжүүлэхэд идэвхи санаачлага гарган, онцгой хувь нэмэр оруулсан зэрэг болон тухайн ББСБ-уудын нийгмийн хариуцлага, активын өсөлт, зээлийн багцын чанар, харилцагчийн тооны өсөлт, ажлын байрны нэмэгдүүлэлт, салбар нэгжийн өсөлт, татвар нийгмийн даатгалын төлөлт, СЗХ-ны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажилласан байдал, шинэ үйлчилгээ, техник технологийн дэвшил нэвтрүүлэлт зэргийг түлхүү авч үзсэн нь онцлог юм.

II. МББСБХолбооны 2018 оны шилдгээр дараах ББСБ-ууд шалгарлаа.

  1. Оны шилдэг байгууллагаар Инвескор ББСБ
  2. Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар /5 тэрбум төгрөгөөс дээш активтай/ Нэткапитал финанс корпораци ББСБ
  3. Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар /5 тэрбум төгрөгөөс доош активтай/ Даймонд очир ББСБ
  4. Оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагаар /5 тэрбум төгрөгөөс дээш активтай/ Лэнд МН ББСБ
  5. Оны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагаар /5 тэрбум төгрөгөөс доош активтай/ Хас хаан ББСБ
  6. Оны шилдэг санхүүгийн хүртээмжтэй байгууллагаар Очир Ундраа ОМЗ ББСБ тус тус шалгарлаа.

 

Гишүүний хэсэг