Комплаенсийн хүрээнд хамтран ажиллана.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 3-р сарын 04, Даваа гариг, 05:26

МББСБХолбооны шинэ ерөнхийлөгч З.Алтанзул, СЗХорооны захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг, Хяналт шалгалтын газрын дарга Б.Долгорсүрэн, ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн нартай 2019 оны 3 сарын 1-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Холбооноос 2019 оны ажлын төлөвлөгөө, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд болон бодлогын чиглэлээ танилцууллаа. Мөн Комплаенсийн хүрээнд ББСБ-уудын зориулсан сургалт, форум, комплаенсийн гарын авлага боловсруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах чиглэлд тодорхой санал солилцлоо.

СЗХ-ны хяналт шалгалтын газарт "Мөнгө угаах терроризмтэй тэмцэх ажлын хүрээнд" орон тооны ажилтан томилсон юм байна. Энэ хүрээнд ойрын хугацаанд ББСБ-уудын мөнгө угаах терриризмийн эсрэг хийж хэрэгжүүлсэн ажлуудад шалгалт хийхээр төлөвлөж байгааг мэдээлж байна. СЗХ-ны хяналт шалгалтын хувиар /2019 он/-ыг хавсаргалаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 3-р сарын 04, Даваа гариг, 05:29
 

Гишүүний хэсэг