Дэлхийн бичил санхүүгийн төвийн чуулга уулзалтанд бүртгэж эхэллээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 3-р сарын 14, Пүрэв гариг, 04:57

Монголын ББСБ-уудын Холбоо нь Дэлхийн бичил санхүүгийн төв (Microfinance centre)-ийн албан ёсны гишүүн бөгөөд бичил санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг солилцох, олон улсын шилдэг туршлагыг судлах, ББСБ-ууддаа нэвтрүүлэх, бичил санхүүгийн хамгийн томд тооцогдох энэхүү чуулга уулзалтанд жил бүр ББСБ-уудаа хамруулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн.

Дэлхийн бичил санхүүгийн төвөөс жил бүр бичил санхүүгийн салбарт оролцогчид болох бичил санхүүгийн байгууллагууд, тэдгээрт хөрөнгө оруулагчид болон зохицуулалтын байгууллагуудын дунд зохион байгуулдаг уламжлалтай.

Хурал: 22 дахь удаагийн хурал нь 2019 оны 05-р сарын 29-31-ны өдрүүдэд Турк улсын Истанбул хотноо болно.

Зардал: Урьдчилсан тооцоогоор Холбооны гишүүн ББСБ бол 25%, 03.28-ны дотор эрт бүртгүүлэх тохиолдолд 25%-ын хөнгөлөлт эдлэх тохиолдолд 1 оролцогчийн зардал 2,7 сая төгрөг байна. Бүртгэлийн хураамж, 5 хоногийн зочид буудлын төлбөр, унааны зардал зэрэг багтсан болно. Онгоцны тийз ороогүй болно.

Холбооны гишүүн бус ББСБ болон 03.28-с хойш бүртгүүлэх оролцогчийн хувьд үнэ өөрчлөгдөхийг анхаарна уу. Бүртгүүлсний дараа цуцлагдах тохиодолд хугацаанаас хамаараад буцаан олголт хийхдээ 30-100% шимтгэл авдгыг анхаараарай.

Бүртгэл: 2019.02.28-ны өдөр дуусах тул бүртгэлийн хуудас болон гадаад пасспортны хуулбарыг Холбооны 9999-8770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар ирүүлнэ үү.

Хурлын дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.mfc2019.org/registration-and-accommodation/accommodation/-с авна уу. Хөтөлбөр бүртгэлийг хуудсыг хавсаргалаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 3-р сарын 14, Пүрэв гариг, 05:03
 

Гишүүний хэсэг