Программ хангамжийн компаниудтай уулзалт хийж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 3-р сарын 18, Даваа гариг, 10:30

Программ хангамжийн компаниудтай уулзалт хийж байна.

МББСБХолбооноос ББСБ-уудад программ хангамжийн компаниудын мэдээллийг хүргэх, оновчтой шийдлийг олох, ББСБ-уудынхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор программ хангамжийн компаниудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулж байна.

Эхний ээлжинд Грэйп сити ХХК (марс, поларис) болон Тата групп (bancs system)-тэй уулзалт зохион байгууллаа.

  • Грэйп сити ХХК-тай 2016 оноос хойш Марс системийг ББСБ-уудад үнийн хөнгөлттэйгээр нийлүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигтэй ажиллаж ирсэн бөгөөд цаашид ББСБ-уудад санал болгож буй программ хангамжийн зүгээс үзүүлэх нэмэлт боломжууд, тэдгээрт үзүүлэх үнийн хөнгөлөлт, ББСБ-уудын нийтлэг эрх ашиг, харилцагчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцаж байна.

  • Тата групптэй хамтын ажиллагааг эхлүүлэх зоригоор хэд хэдэн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус компанийн хувьд Энэтхэгт төвтэй программ хангамжийн компани бөгөөд TСS Bancs системийг Хаан банкинд нэвтрүүлэн, хамтран ажиллаж байгаа юм. Тус программын хувьд cloud based бөгөөд Дэлхий нийтэд ашиглагдаж буй технологийн шийдлүүдийг амжилттай нэвтрүүлсэн, ашиглахад дөхөм, монгол дээр хөрвөсөн зэргээрээ ББСБ-уудад боломжийг олгохоор байна. Тата группийн хувьд ББСБ-уудтай ажиллах хүсэлт сонирхолтой төдийгүй тусгай үнийг санал болгох талаар ярилцаж байна.

Жич: Программ хангамжийн танилцуулах өдөрлөгийг 2019.04.04-ны өдөр 14.00-18.00 цагийн хооронд МҮХАҮТанхимын 507 тоотод зохион байгуулахаар төлөвлөж буй тул ББСБ-ууд идэвхитэй оролцож, мэдээлэл авахыг хүсье. Тус уулзалтанд ББСБ-уудад нийтлэг ашиглагдаж буй программ хангамжийн компаниуд оролцож, танилцуулга мэдээллээ хүргэх юм.

* Өдөрлөгт танилцуулагдах компаниудтай Холбооноос уулзалт хийж байгаа тул ББСБ-ууд сонирхож байгаа, санал болгох программ хангамжийн компаниудын мэдээллээ 9999-8770 утсаар өгч болно шүү.

 

Гишүүний хэсэг