АХИСАН ТҮВШИН - ББСБ-ын Зээлийн эдийн засагчийн сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 3-р сарын 25, Даваа гариг, 05:57

ББСБ-ын Зээлийн эдийн засагчийн АХИСАН түвшний сургалтанд урьж байна.

ББСБ-д зээлийн эдийн засагчаар 2-с дээш жил ажиллаж байгаа, анхан шатны сургалтанд хамрагдсан ЗЭЗ-ын ахисан шатны сургалт 2019.04.17-19-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Банк санхүүгийн академи дээр болно.

Cургалтын зорилго: Энэхүү хөтөлбөрөөр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн ажилтнуудад эрсдэлийн удирдлагын олон улсын чиг хандлага, эрсдэлийн удирдлагын ач холбогдол, эрсдэлийн төрлүүд болон асуудалтай зээлийг хэрхэн удирдаж буй  банкны салбарын тэргүүн туршлагыг Монгол Улсын банк санхүүгийн системд тулгамдаж буй өнөөгийн нөхцөлтэй уялдуулан зээл олгохоос өмнө болон дараах эрсдэлийг удирдах ур чадвар, хэрэгслийг бодит кейс жишээн дээр тайлбарлан бататгах замаар эрсдлийн үнэлгээ, дүгнэлт  хийх ур чадварыг олгоход оршино.

Зорилтот бүлэг: БСА-ийн зээлийн ажилтны анхан шатны сургалтад хамрагдсан бөгөөд банк бус санхүүгийн байгууллагад 2-оос дээш жил ажилласан туршлагатай зээлийн ажилтнууд, ахлах ажилтан болон салбарын захирал

Сургалтын арга хэлбэр: Танхимын сургалт. Сургалт нь ББСБ-ийн жишээн дээр суурилсан кейс сургалт. Энэхүү сургалтад хамрагдсан оролцогч нарт ББСБ-д зориулан шинээр хөгжүүлсэн Комплаенс ба ёс зүйн онлайн сургалтад 20 хувийн хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрх олгоно.

Сургалт 3 өдөр үргэлжлэх бөгөөд нэг оролцогчийн төлбөр Холбооны гишүүн ББСБ 250,000 төгрөг, гишүүн бус ББСБ бол 400,000 төгрөг.

Бүртгэлийг Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар болон 9999-8770 утсаар өгнө үү.


Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Final agenda Risk.pdf)Final agenda Risk.pdf 178 Kb
 

Гишүүний хэсэг