Программ хангамжийн компаниудын өдөрлөг боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 4-р сарын 15, Даваа гариг, 03:16

МББСБХолбооноос ББСБ-уудад программ хангамжийн компаниудын мэдээллийг хүргэх, оновчтой шийдлийг олох, ББСБ-уудынхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор программ хангамжийн компаниудын танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.

Статитикээс харахад нийт ББСБ-уудын 326 нь буюу 61% нь санхүүгийн программтай байгаагаас 71% нь дараах 3 программыг ашиглаж байна. Үүнд:

1. Интерактив Би Ай-н Спинел 5.0, 6.0 программыг 130 ББСБ

2. Грэйп сити ХХК-н Марс, Ачид банкер, Поларис программыг 81 ББСБ

3. ЕСМ ХХК-н Е-финанс системийг 22 ББСБ тус тус ашиглаж байна.

Грэйп сити ХХК, Интерактив Би Ай-тай 2016 оноос хойш Марс, Спинел 6.0 системийг ББСБ-уудад үнийн хөнгөлттэйгээр нийлүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигтэй ажиллаж ирсэн. Уулзалтын явцад дээрхи 3 байгууллагын зүгээс Холбооны гишүүн ББСБ-уудад 5-20 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэдгээ зарласан. Цаашид ББСБ-уудад санал болгож буй программ хангамжийн зүгээс үзүүлэх нэмэлт боломжууд, тэдгээрт үзүүлэх үнийн хөнгөлөлт, ББСБ-уудын нийтлэг эрх ашиг, харилцагчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцаж байна.

Мөн уулзалтын үеэр Олон улсад үйл ажиллагаа явуулдаг программ хангамжийн Тата групп TCS Bank system, Оросын Reunico компаниудын танилцуулгыг явууллаа.

 

 

Гишүүний хэсэг