Холбооны бүтэц шинэчлэгдлээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 5-р сарын 06, Даваа гариг, 08:46

Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар Холбооны бүтцийг шинэчлэн баталлаа.

Шинэчлэгдсэн бүтцээр Холбоо нь финтект суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, ББСБ-уудын санхүүгийн технологийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Санхүүгийн технологийн хороо", гишүүн ББСБ-уудын дуу хоолойг тэнцвэртэй сонсох, нийтлэг эрх ашгийг хамгаалах, стратеги бодлогын хүрээнд тэнцвэртэй оролцоог хангах бодлого баримтлах зорилгоор "Тэнцвэртэй төлөөллийн хороо", факторинг, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга зэрэг зээлээс бусад бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор "Зээлээс бусад ү/а-тай ББСБ-уудын хороо" зэргийг шинээр байгуулан ажиллаж байна.

Гишүүн ББСБ-ууд өөрийн саналаар холбооны байнгын хороодод орж ажиллах, хороон дарга нарт тулгамдсан асуудлуудаа хүргүүлж, эрх ашгаа хамгаалуулах, шинэ шинэлэг саналуудаа хүргүүлж хамтран ажиллах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 5-р сарын 06, Даваа гариг, 10:30
 

Гишүүний хэсэг