МББСБХолбооноос 5 сард хийж, хэрэгжүүлэх ажлууд:
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 5-р сарын 10, Баасан гариг, 02:54

МББСБХолбооноос 5 сард хийж, хэрэгжүүлэх ажлууд:

  1. 05.10-ны дотор Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийн төсөлийг эсэргүүцэх тухай өргөх бичигт ББСБ-уудын гарын үсгийг авна. Гарын үсэг зурах ББСБ-ууд Холбооны байранд яаралтай ирж зурж өгнө үү. /Холбооны хаяг: Хүүхдийн 100, түшиг төвийн 5 давхар, 509 тоот/
  2. 05.14-ны 09.00-15.00 цагийн хооронд ББСБ ТУР 2019 арга хэмжээ - Өнгөрсөн жилийн ТОП 5 ББСБ-аар аялаж, сургалт авч, туршлага судлах арга хэмжээ болно. ЭНД ДАРЖ танилцана уу.
  3. 05.14-16-ны 09.00-18.00 цагийн хооронд ББСБ-ын зээлийн эдийн засагчийн анхан шатны 5 өдрийн 5 модуль сургалт болно. ЭНД ДАРЖ танилцана уу.
  4. 05.15-ны 10.00-12.00 цагийн хооронд Сагсны тэмцээний техникийн зөвлөгөөн - Зайсан Хилл Комплекс, Прайм синэфлкс 3-р танхимд болно. ЭНД ДАРЖ танилцана уу.
  5. 05.18-19-ны 09.00 цагт Сагсан бөмгбөгийн тэмцээн МУИС-ЭЗС-ын 4-р байрны зааланд болно. ЭНД ДАРЖ танилцана уу.
  6. 05.28-29-ны өдрүүдэд ББСБ-ын Нягтлан бодох бүртгэлийн сургалт болно. Удахгүй хөтөлбөрийг емайлээр хүргүүлнэ.
  7. 05.31-ны өдөр ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Бяцхан санхүүч" хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулна. Уралдааныг ББСБ-ын ажилтануудын хүүхдүүд болон харилцагчдын хүүхдүүдийн дунд зохон байгуулна. Удирдамж, постерийг удахгүй хүргүүлэх болно.

Мэдээлэл:

  • Холбооны бүтэц шинэчлэгдэж, Санхүүгийн технологийн хороо, Тэнцвэртэй төлөөллийн хороо, Ёс зүйн хороог байгуулсан байгаа. Шинэ бүтэцтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
  • Гишүүний ёс зүйн дүрэм батлагдлаа. Гишүүд үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдөн ажиллана уу. Ёс зүйн дүрэмтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
  • Монгол банкны ЗМСантай холбоотой мэдээллийг хавсралтаас авна уу. Microfinance программын хөгжүүлэх эсхүл энэн шиг шинэ программ зуруулах талаар программын компаниудад хүсэлт тавьсан, судлаж байна. Удахгүй үнийн санал, мэдээлэл зэргийг хүргүүлэх болно. Холбоон дээрээ программаа аваад, шинэ программыг авна гэсэн ББСБ-ууд зардлаа хуваагаад хямдаар авах боломжийг хайж байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 5-р сарын 10, Баасан гариг, 03:10
 

Гишүүний хэсэг