Сагсны тэмцээний удирдамж, тоглолтын хуваарь гарлаа
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 5-р сарын 15, Лхагва гариг, 10:22

Сагсны тэмцээний удирдамж, тоглолтын хуваарь, дүрэмтэй  танилцана уу.

Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2019.05.18-19-ны өдрүүдэд 08.00 цагаас МУИС-ын 4-р байрны спорт зааланд явагдах  тул баг тамирчид цагтаа цуглана уу.

Тэмцээний техникийн зөвлөгөөн дээр тохиролцсоны дагуу дараах журмуудын дагуу тэмцээн явагдана. Баг тамирчид анхааралдаа авч тэмцээний турш мөрдлөг болгон тоглоно уу. Үүнд:

  • Тэмцээнд нийт 17 эрэгтэй, 13 эмэгтэй баг оролцоно. Багуудыг эрэгтэй 6 / A, B, C, D, E, F/ эмэгтэй 4 /A,B,C,D/ зоонд хувааж, тойргоор тоглолт явуулан байруудыг тодорхойлох ба зоо тус бүрээс эхний 2 байрыг шалгаруулна. Хагас шигшээ тоглолт нугалаагаар явагдана. / тоглолтын схемийг хавсралтаас үзнэ үү. /
  • Зооны тоглолтууд бохир цагаар талдаа эрэгтэй 8 минут, эмэгтэй 6 минут, медалын тоглолтууд бохироор 8 болон 6 минутаар сүүлийн 2 минут цэврээр явагдана. Торгуулийн шидэлт, минутын амралт тоглолтын хугацаанд хамаарахгүй.
  • Техникийн зөвлөгөөн дээр тохиролцсоны дагуу багийн бүх тамирчид 2019 оны 05 сарын 17-ны өдөр буюу Баасан гаригт ТҮЦ машинаас лавлагаа авсан байх бөгөөд тэмцээнд ирэхдээ тамирчин бүр дараах материалыг авч ирнэ үү.
    • Иргэний үнэмлэх
    • Бүрэн баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр
    • Тамгалуулж, зураг наасан мандат /Монголын санхүүгийн группээс авсан байх/
    • ТҮЦ машины тодорхойлолт /Зөвхөн баасан гарагт авсан лавлагааг тооцохыг анхаарна уу/
  • Тэмцээнд оролцож буй багийн бүрэлдэхүүнд дээд, доод лигт тоглодог болон тоглож байсан 2 хүртэлх тамирчин оролцох боломжтой. Талбайд 1 хүртэл тамирчин гарна. Дээд болон доод лигт тоглодог болон тоглож байсан тамирчин нь тухайн ББСБ-даа үндсэн ажилтан байх бөгөөд доод тал нь 6 сар ажилласан байх хатуу шаардлагыг тавина.
  • 2019.05.18-ны Бямба гаригт Нийслэлийн хэмжээнд автомашингүй өдөр, марафон гүйлт зэрэг болох ба зүүн 4н замаас баруун 4н зам хүртлэх замыг бүрэн хаах юм байна. Иймд тэмцээнд оролцох баг тамирчид цаг хугацаагаа баримтлан, зохицуулалтуудаа хийнэ үү. Урьдчилан анхааруулсан тул хоцорсон тохиолдлыг хүлээн авахгүй ээ.
    • Тоглолт өглөө 08.00 цагт эхлэх тул эхний 3 тоглолт хийх ББСБ-ууд анхааралдаа авч, бэлэн байхыг анхаарна уу.
      • Эрэгтэй багийн А зон: Санхүүгийн зохицуулах хороо VS Начин заан финанс ББСБ & Илланай ББСБ хамтарсан баг
      • Эрэгтэй багийн B зон: Блю скай финанс ББСБСаран финанс ББСБ & Тэнгэрлиг авто финанс ББСБ хамтарсан баг VS Транскапитал ББСБ
      • Эрэгтэй багийн С зон: Бичил глобус финанс ББСБ VS Очир Ундраа ОМЗ ББСБ
      • Тоглолт эхлэхэд багийн 5 тамирчин талбай дээр бэлэн байх бөгөөд 4 хүн тоглохгүй. 1 багийг 2 минут хүлээх ба хоцорсон болон хүн дутуу багийг шууд хожигдсонд тооцно.
  • Баг тамирчид ижил хувцасаар жигдэрсэн байна. Тамирчдын хувцас дугаартай байна. 2 ээлжийн сэлгээний хувцастай байна.

Тэмцээний удирдамж, багуудын оноолт, тоглолтын хуваарийг хавсаргав.


Attachments:
FileТайлбарFile size
Download this file (huviar-sags.pdf)huviar-sags.pdf 129 Kb
Download this file (udirdamj.pdf)udirdamj.pdf 275 Kb
Download this file (Оноолт эмэгтэй.pdf)Оноолт эмэгтэй.pdf 122 Kb
Download this file (Оноолт-er.pdf)Оноолт-er.pdf 106 Kb
Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 5-р сарын 15, Лхагва гариг, 10:37
 

Гишүүний хэсэг