Финтекийн ирээдүй: Frontier Fintech Summit 2019 ОУ-ын хурал амжилттай боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 5-р сарын 15, Лхагва гариг, 10:26

Финтекийн ирээдүй: Frontier Fintech Summit 2019 ОУ-ын хурал амжилттай боллоо.

Олон улсын “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг Улаанбаатар хотноо анх удаа Гадаад Харилцааны Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын финтекийн холбоо хамтран “Хөгжиж буй зах зээл дэх финтекийн инноваци” сэдвийн дор тавдугаар сарын 9-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ арга хэмжээний үеэр сонирхогч талууд, оролцогчид, дэлхий дахинаа хурдацтай хөгжиж байгаа санхүүгийн технологийн өнөөгийн байдал болон манай оронд хэрхэн хөгжиж буй талаар, финтекийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын тухай хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо. Гурван өдөр үргэлжилсэн арга хэмжээгээр тавдугаар сарын 9-нд “Frontier fintech Hackathon”, 10-нд ГХЯ-нд “Frontier Fintech Summit - Policy & Regulation” дугуй ширээний хэлэлцүүлэг, 11-нд Шангрила зочид буудлын хурлын танхимд “Frontier Fintech Summit” хурал боллоо.

Чуулганд финтекийн салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүд, Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийг хэлэлцэн, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлсэн үр дүнтэй боллоо. Тухайлбал, тус хуралд урилгаар Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын конгрессын гишүүн Дэвид Сорэс, Хонг Конгийн “Инпут Аутпут” компанийн гүйцэтгэх захирал Чарлез Хоскинсон, БНСУ-аас “Трасс Чейн Koрea” компанийн гүйцэтгэх захирал Хан Санг Вү зэрэг зочид төлөөлөгчид оролцсон.

Арга хэмжээнд төрийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, энэ салбарт ямар бодлого, зохицуулалтын орчин дутагдаж байгаа талаар хэлэлцэж, шаардлагатай хууль тогтоомж, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлсэн ба СЗХорооны зүгээс 2019 онд ОУ-ын зохицуулалтын хүрээний Сэндбокс аргачлалыг нэвтүүлэн ажиллах зэргээ мэдэгдлээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 5-р сарын 15, Лхагва гариг, 10:32
 

Гишүүний хэсэг