ББСБ-ын салбарын САГСНЫ ТЭМЦЭЭН 2019-05-18-нд эхэлнэ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 5-р сарын 17, Баасан гариг, 05:50

ББСБ-уудын дундахь сагсны тэмцээнд хүрэлцэн ирж, хөгжөөн дэмжинэ үү.

Монголын ББСБ-уудын Холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2019.05.18-19-ны өдрүүдэд 08.00 цагаас МУИС-ын ЭЗС-ийн спорт зааланд болно.

Энэ жил 40 ББСБ-ын эрэгтэй, эмэгтэй 30 баг оролцохоор мэдүүлэгээ ирүүлээд байна. Тэмцээнийг 2018 оны цомын эзэн МОНГОЛЫН САНХҮҮГИЙН ГРУПП ББСБ-тэй хамтран зохион байгуулж байна.

НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ: 2019-05-18-ны хагасайн өдөр 12.00 цагаас болно. ББСБ-ууд та бүхэн хүрэлцэн ирж, хөгжөөн дэмжинэ үү.

Хөтөлбөр:

2019-05-18 ны өдөр

08:00 Тэмцээн нээлтийн тоглолт эхлэх

12:00 Монголын ББСБ-ын холбоон 2019 оны сагсан бөмбөгийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа эхлэнэ.

13:00  Багийн төрөлт тэмцээн /нэг багаас эрэгтэй 2 тамирчин 1 гүйцэтгэх удирдлага

13:40  Тэмцээн үргэлжилнэ.

17:00  3 онооны бооцоот тэмцээн /оролцох тамирчин 10,000 төг хураамжтай /

21:00  хүртэл тоглолт үргэлжилнэ.

2019-05-19 ны өдөр

Энэ өдөр нь ханш нээх өдөр болой.

9:00 Тоглолт эхлэнэ

Удирдамжийн дагуу хагас шигшээ тоглолтууд болон Шигшээ тоглолтууд явагдана.

Шагнал гардуулах үйл ажиллагаа.

Хаалтын үйл ажиллагаа.

Урлагын тоглолт

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн үлгэр жишээ  үлээвэр найрал хөгжимын чуулга

МУГЖ  Чингис хаан хамтлагийн дуучин Жаргалсайхан /Тамрчины алдар /

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 5-р сарын 17, Баасан гариг, 05:54
 

Гишүүний хэсэг