Монголын ББСБ-уудын Холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 8 дахь жилдээ амжилттай явагдаж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 5-р сарын 20, Даваа гариг, 05:26

Монголын ББСБ-уудын Холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн найм дахь жилдээ амжилттай явагдаж, 2 өдрийн турш өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.

Эрэгтэй алтан медалын эзнээр Монголын санхүүгийн групп ББСБ, мөнгөн медалын эзнээр Уянга жи эс эс ББСБ & Батжин нэгдэх үрс ББСБ хамтарсан баг, хүрэл медалын эзнээр ЛэндМН ББСБ тодорлоо.

Эмэгтэй төрөлд алтан медалын эзнээр Монголын санхүүгийн групп ББСБ, мөнгөн медалийн эзнээр Бичил глобус финанс ББСБ, хүрэл медалын эзнээр ЛэндМН ББСБ тодорлоо.

Багийн төрөлт тэмцээний шилдэг ББСБ-аар Транскапитал ББСБ тодорлоо.

Шилдэг эрэгтэй тамирчинаар Монголын санхүүгийн групп ББСБ-ын М.Золбаяр, эмэгтэй Монголын санхүүгийн групп ББСБ-ын К.Аюнур нар шалгарлаа.

Шилжин явах цомын эзнээр Лэндмн ББСБ тодорч, Шилжин явах цомын төлөөх ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй үүргийг гардан авлаа.


Шилжин явах цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй үүргийг маш амжилттай зохион байгуулалттайгаар хийж гүйцэтгэсэн Ө.Цолмонбаяр захиралтай Монголын санхүүгийн групп ББСБ-ын хамт олонд салбарын нийт баг тамирчдынхаа нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 5-р сарын 21, Мягмар гариг, 03:19
 

Гишүүний хэсэг