"Комплаенс ба Ёс зүй" онлайн сургалтанд урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 5-р сарын 24, Баасан гариг, 02:41

Комплаенс ба ёс зүй сургалтыг сонирхон хандаж буй танд талархалаа илэрхийлье.

Комплаенс бол банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд үндэсний хууль тогтоомжийг дагаж мөрдөх, зохицуулагч байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн стандартыг баримтлах, гэрээний дагуу хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зэргийг багтаасан ойлголт бөгөөд дан ганц хууль, эрх зүйн хэм хэмжээгээр хязгаарлагдахгүй, харин шударга байдал, ёс зүйн өргөн ухагдахууныг хамардаг. Санхүүгийн байгууллагын практикт бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай нөхцөл эсвэл эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэл бүхий эргэлзээ бий болж, хууль зүйн хувьд шууд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ тохиолдолд харилцагчдад тэгш шударгаар хандах, тэдний эрх ашгийг хамгаалах зарчим нь аливаа шийдэлд хүрэх гол шалгуурын нэг болж байх ёстой билээ.

Комплаенсийн сургалтыг банк санхүүгийн байгууллагын нийт ажилтнуудын ажлын онцлогт нийцүүлэн, хүртээмжийг нь анхааран онлайн хэлбэрээр хөгжүүлсэн тул цаг заваа хэмнэн, хүссэн орчиндоо суралцах боломжтой гэдэгт итгэлтэй байна.

Сургалт нь 2 долоо хоногийн хугацаанд, нэг өдрийн үзэх хичээлийн ачаалал 2 цагаас хэтрэхгүй байхаар төлөвлөгдсөн. Та хичээлд суухаас өмнө хавсралт дахь сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу.

Зорилго: Банк санхүүгийн байгууллагад Комплаенсын тухай ойлголтыг өгөх, комплаенсийн зорилго, бодлого, чиг үүргийг таниулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангахад туслах, ажилтнуудад ажлын байрандаа ёс зүйн хэмжээг дагаж мөрдөх, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх, хувь хүний мэдээллийг ямагт хамгаалах, мэргэжлийн стандартыг баримтлах ухамсрыг төлөвшүүлэхэд оршино. Сургалт нь банк, санхүүгийн салбарын ажилтан бүр заавал мэдэж байвал зохих комплаенс болон ёс зүйн ойлголтуудыг хамарсан байна.

Хамрах хүрээ: Банк санхүүгийн байгууллагын нийт ажилтнууд хамрагдах боломжтой. Комплаенс хариуцсан ажилтан эсхүл гүйцэтгэх захирал заавал хамрагдсан байх ёстойг анхаарна уу! /Банк, ББСБ, ХЗХ, Даатгал, Үнэт цаасны салбарын оролцогчид/

Сургалтын хөтөлбөр: Сургалт нь 100% онлайн бүтэцтэй бөгөөд нийт 3 модулийн 5 хичээлээс бүрдэх ба хичээл бүр үндсэн хичээл, кейс дасгал, шалгалт гэсэн хэсгүүд орсон.

Сургалтын хөтөлбөр нь 5 хичээлийн сэдэвт хуваагдаж, сэдэв бүрийг судалж дууссаны дараа суралцагч нь мэдлэгээ бататган онлайн шалгалтыг өгнө. Шалгалтын босго оноо 75%-аар тэнцэж дараагийн хичээлийн сэдэв нээгдэх зарчмаар үргэлжилнэ.

Хичээлийн төгсгөлд нэмэлт шалгалт өгөх шаардлагагүй тул явцын шалгалтын онооны дунджаар нийт үнэлгээг тооцон гаргана. Онлайн сургалтаа амжилттай дуусгасан суралцагч бүрт сертификат олгоно.

Сургалтын төлбөр: Нэг оролцогчийн төлбөр Холбооны гишүүн ББСБ бол 25,000 төгрөг, гишүүн бус ББСБ бол 30,000 төгрөг. Төлбөрийг МББСБХолбооны худалдаа хөгжлийн банкны 499053088 тоот дансанд шилжүүлснээр бүртгэл баталгаажина. Гүйлгээний утга дээр AБ ББСБ, Болд, комплаенс сургалт зэргээр бичиж хийнэ. /Сургалтын үндсэн төлбөр 55,000 төгрөг байдаг бөгөөд Холбоо хамтын ажиллагааны хүрээнд ББСБ-ын төлбөрийг 50 хүртэл хувиар бууруулсан болно./

Бүртгэл: Оролцогчийн ББСБ-ын нэр, овог нэр, утасны дугаар, емайл хаягийн мэдээллийг Холбооны үйл ажиллагааны менежер Б.Насандэлгэртэй Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар болон 95339538 утсаар холбогдож бүртгүүлнэ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 5-р сарын 24, Баасан гариг, 03:26
 

Гишүүний хэсэг