Комплаенсийн сертификатжуулах сургалт явагдаж байна!!!
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 6-р сарын 12, Лхагва гариг, 10:06

Комплаенсийн сертификатжуулах сургалт явагдаж байна!!!

Монголын ББСБ-уудын Холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нийт ББСБ-уудад зориулсан "Комплаенс ба ёс зүй" онлайн сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтанд бүх ББСБ-уудын комплаенсийн ажилтанууд эсхүл гүйцэтгэх удирдлага заавал суралцаж, төгссөн байхыг СЗХорооноос шаардаж байгаа юм.

Сургалтыг онлайнаар судлах бөгөөд 5 модуль, хөтөлбөртэй, хөтөлбөр тус бүрийг онлайнаар уншиж, судласны дараагаарр шалгалт өгч тэнцэж байж дараагийн модуль нээгдэх зарчимтай явагдах юм.

Сургалт 10 хоногийн хугацаатайгаар 2 ээлжээр явагдах бөгөөд эхний 200 ББСБ хамрагдаад энэ сарын 16-ны өдөр төгсөж байгаа болно. Дараагийн ээлж 2019.06.17-ны өдөр эхлэх тул сургалтанд хамрагдаагүй ББСБ-ууд амжиж бүртгүүлнэ үү. Бүх ББСБ-ууд 6 сардаа багтаж, төгссөн байхыг анхаарна уу.

Бүртгэл: Сургалтанд оролцогчийн овог нэр, ББСБ-ын нэр, утасны дугаар, емайл хаягийн мэдээллийг 8802-4181 утсаар өгч, бүртгүүлнэ үү. Нэг оролцогчийн төлбөр гишүүн ББСБ бол 25.000 төгрөг, гишүүн бус ББСБ бол 30,000 төгрөг. Төлбөрийг МББСБХ-ны худалдаа хөгжлийн банкин дахь 499 053 088 тоот дансанд шилжүүлнэ.

 

Гишүүний хэсэг