та бүхнийг "1000 ЦҮНХ"- 2019 аянд нэгдэхийг уриалж байна !
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 7-р сарын 30, Мягмар гариг, 07:11

МББСБХолбооны Гишүүн ББСБ та бүхнийг "1000 ЦҮНХ"- 2019 аянд нэгдэхийг уриалж байна !

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн "1000 ЦҮНХ"-2019 challenge- 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэхүү аяныг ББСБ-уудынхаа санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, нийт 3200 гаруй хүүхдэд дэмжлэг үзүүлэн 100 хувь зорилтот бүлэгтээ хүргэж чадсаныг дуулгахад таатай байна.

Энэхүү аяны зорилго нь ядуу бага орлоготой 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригыг нь нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг гаргаж, үр дүнг үзүүлэх юм.

МББСБХолбооны гишүүн ББСБ-ууд өөрсдийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын Ирээдүй болох бяцхан үрсдээ тус дэм болж, тэдний сурч мэдэх эрмэлзлийг бадраахад хувь нэмэрээ оруулан ирсэн "1000 ЦҮНХ"-2019 challenge- дээ дахин идэвхтэй оролцохыг уриалж байна.

1000 цүнх гардуулах арга хэмжээний үеэр ББСБ-уудынхаа өдөрлөг, танилцуулга, урлаг соёлын цогц арга хэмжээг 2019 оны 8 сарын 25-ны өдөр 10.00-16.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Иймд бидний энэхүү санаалчлагыг дэмжиж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хамтран ажиллах ББСБ-ууд 2019.08.10-ны дотор МББСБХолбооны 8802-4181, 9999-8770 утсаар холбогдохыг хүсье.

Хандивын данс: Худалдаа Хөгжлийн банк 499-053-088 Данс эзэмшигчийн нэр: МББСБХ

Хавсралтаар аяны ерөний мэдээллийг хүргүүлэв.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (1000 цүнх-2019 ерөнхий мэдээлэл.pdf)1000 цүнх-2019 ерөнхий мэдээлэл.pdf 249 Kb
 

Гишүүний хэсэг