Монголын ББСБ-уудын Холбоо нь "Frankfurt School of Finance & Management"-тай хамтын ажиллагааг эхлүүллээ..
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 9-р сарын 04, Лхагва гариг, 06:39

ББСБ-ууддаа сайхан мэдээг дуулгахад таатай байна. Монголын ББСБ-уудын Холбоо нь "Frankfurt School of Finance & Management"-тай хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагаас зохион байгуулладаг богино хугацааны сертификатжуулах хөтөлбөрүүдэд хамрагдсанаар, Холбооны гишүүн ББСБ-ууд 10%-ын хөнгөлөлт эдлэхболомжтой болж байна.

Үүнээс гадна Холбоо нь сертификатжуулах шалгалтын Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох гэрээ байгууллаа. Ингэснээр өмнө Бээжинд очиж шалгалт өгч, сертификатаа авдаг байсан төлөөлөгчид маань Монголдоо Холбоогоор дамжуулан өгөх боломжтой болж байна.

"Frankfurt School of Finance & Management"-ын 9 сард эхлэх сургалтын төлөвлөгөөг хавсралтаар илгээж байна. Сонирхсон ББСБ-ууд бүртгүүлнэ.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (FSDF e-Campus_all courses_ENG.pdf)FSDF e-Campus_all courses_ENG.pdf 324 Kb
 

Гишүүний хэсэг