ББСБ-ын удирдлагын сертификатжуулах сургалтанд урьж байна!
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2019 оны 9-р сарын 09, Даваа гариг, 03:16

ББСБ-ын удирдлагын сертификатжуулах сургалтанд урьж байна!

Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж буй “ББСБ-ын сертификатжуулах” сургалт 2019.10.02-04-ний өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд Банк санхүүгийн академийн байранд зохион байгуулагдах гэж байна.

Гурван өдөр үргэлжлэх энэ улирлын сургалтаар харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг хэрхэн мэдээлэх тухай, ББСБ-ын эрсдэлийн төрлүүд түүний удирдлага, олон улсын бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаар хичээлийг Хороо болон Холбооны мэргэшсэн багш нар заана. Мөн Монголын дотоод аудиторуудын институтээс ББСБ-ын засаглал ба үр дүнтэй дотоод хяналтын механизмыг бий болгох талаар тус тус заах юм. Түүнчлэн сургалтын хүрээнд ББСБ-уудын удирдлагууд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гүйцэтгэлтэй холбогдон гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга зам, арбитр гэж юу болох, арбитрын үйл ажиллагаандаа ашиглах боломж, компанийн тухай хууль болон компанийн засаглалын кодекс, ТУЗ-ийн ажиллах дүрэм зэрэг өргөн сэдвийг хамруулан үзэх юм.

Энэхүү сургалтанд шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-ууд болон ББСБ-уудад шинээр томилогдсон удирдлагууд ЗААВАЛ оролцож, банк бус санхүүгийн салбарын талаар бүхий л мэдээлэл зөвлөгөө зэргийг авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой билээ. Цаашид Банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л ББСБ-уудын удирдлагуудыг хамруулж, сертификатжуулахыг зорьж байгаа бөгөөд СЗХ-той хамтран сургалтанд хамрагдаж сертификат авсан хүмүүсийг нэгдсэн бүртгэлд оруулж байна.

Бүртгэл: Иймд энэхүү сургалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2019.09.16-ны дотор 8802-4181 утсаар болон nasandelger@bbsb.mn хаягаар бүртгүүлнэ үү. Сургалтанд бүртгүүлэхдээ оролцох ББСБ-ын нэр, ажилтаны овог, нэр, утасны дугаар, емайл хаягийг ирүүлнэ үү.

Сургалтын төлбөр: Холбооны гишүүн ББСБ бол нэг оролцогчийн 300.000 төгрөг, гишүүн бус ББСБ бол нэг оролцогчийн 400,000 төгрөг. Сургалтын төлбөрт сургалтын гарын авлага, тараах материал, өдрийн хоол, кофе брейк, сертификатны үнэ багтсан.

Хавсралтаар сургалтын хөтөлбөрийг хүргүүлэв.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (update_ББСБ-ын сертификатжуулах сургалт.pdf)update_ББСБ-ын сертификатжуулах сургалт.pdf 292 Kb
 

Гишүүний хэсэг