МББСБХ-ны үндсэн зорилго
PDF
Хэвлэх
И-мэйл

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо /МББСБХ/ нь 2002 оны 12-р сарын 6-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Банк Бус Санхүүгийн байгууллагуудыг сайн дураар нэгтгэсэн, Төрөөс хараат бус, бие даасан, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.

Бидний алсын хараа:

Хүчирхэг бичил санхүүгийн үйлчилгээ болон түншлэлийн нэгдмэл байдлаар ядууралыг бууруулж Монгол орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулна.

Бидний эрхэм зорилго:

Монголын ББСБ-ын холбоо нь тогтвортойгоор бичил санхүүгийн хөгжлийг хүчирхэгжүүлэгч, санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай, мэргэжлийн, чанартай, олон талт, өргөн цар хүрээтэй, олныг хамруулсан байдал, нэгдлийг дэмжигч Өөрчлөлт, Хөгжлийн Төв байх болно.

Бидний үндсэн зорилго:

  1. Холбооны гишүүдийн хууль ёсны эрх, нийтлэг ашиг сонирхолыг төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын өмнө төлөөлөн хамгаалах болон энэ чиглэлэээр хамтран ажиллах;

  2. Өөрийн гишүүдэд үйлчлэх, тухайлбал, олон улсын болон өөрийн орны банк, санхүүгийн салбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээллээр хангах, мэдээллийн зохих санг буй болгох, гишүүн байгууллагын үйл ажиллагаа, нийгэмд оруулж буй хувь нэмрийг сурталчилах, олон нийтэд таниулах, тэдгээрийн ажилтнуудыг сургалт, семинар, давтан сургалтанд хамруулах, мэргэжил дээшлүүлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны стандартуудыг тогтоож хөгжүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах;

  3. Олон улсын болон гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, холбоодтой харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахад оршино.

Холбооны бүтэц зохион байгуулалт:


 

Гишүүний хэсэг