2019 ОНЫ “ГАР БӨМБӨГ & ШИРЭЭНИЙ ТЕННИС”-НИЙ АВАРГУУД ТОДОРЛОО.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Энхцэцэг   
2019 оны 10-р сарын 16, Лхагва гариг, 10:18

МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх Гар бөмбөг,Теннис-ийн аварга шалгаруулах тэмцээнийг долоо дахь жилдээ 2019.10.12-13 өдрүүдэд “Өв соёлоо дээдэлцгээе” уриан дор Бичил Глобус финанс ББСБ-тэй хамтран амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд СЗХорооны баг холбооны гишүүнчлэлтэй 35 орчим ББСБ-ууд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Эмэгтэй “гар бөмбөг” төрлийн 2019 оны аваргаар:
I байр: Есөн шижир инвест ББСБ
II байр: Бичил глобус финанс ББСБ
III байр:Жуниор натур инвестмент ББСБ, Про кредит ББСБ, Төв хөгжил ББСБ /хамтарсан/
Эрэгтэй “гар бөмбөг” төрлийн 2019 оны аваргаар:
I байр:Жуниор натур инвестмент ББСБ, Про кредит ББСБ, Төв хөгжил ББСБ /хамтарсан/
II байр: Жи Эс Би капитал ББСБ
III байр: ВишнФанд ББСБ
Эмэгтэй “ширээний теннис” төрлийн 2019 оны аваргаар:
I байр: Есөн шижир инвест ББСБ /Хонгорзул/
II байр: Начинзаан ББСБ /Мэндбаяр/
III байр: Лэндмн ББСБ /Мөнхдөлгөөн/
Эрэгтэй “ширээний теннис” төрлийн 2019 оны аваргаар:
I байр: Транскапитал ББСБ /Эрдэнэцогт/
II байр: Инвескор ББСБ /Мөнхбаяр/
III байр: Жуниор натур инвестмент ББСБ /Чинбат/
Шилдэг эрэгтэй тамирчнаар Жуниор натур инвестмент ББСБ, Про кредит ББСБ, Төв хөгжил ББСБ /хамтарсан/-ын тамирчин Чинбат
Шилдэг эмэгтэй тамирчнаар Есөн шижир инвест ББСБ-ын тамирчин Өлзийсайхан нар тус тус шалгарлаа.
Багийн нийлбэр дүнгээр Жуниор натур инвестмент ББСБ, Про кредит ББСБ, Төв хөгжил ББСБ /хамтарсан/ шалгаран ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ыг эзэд болж хамтын баг хүчтэй гэдгээ баталж ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй эрхийг гардан авлаа.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч “Өв соёлоо дээдэлцгээе” уриан дор амжилттай зохион байгуулсан Бичил Глобус финанс ББСБ-ынхаа хамт олонд гишүүн ББСБ-уудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж амжилт хүсье
МББСБХ

 

Гишүүний хэсэг