2019 оны МББСБХолбооны шилдгийг шалгаруулах шагналын материал хүлээн авч эхэллээ
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Энхцэцэг   
2019 оны 11-р сарын 01, Баасан гариг, 04:51

“Алтан Од” цэнгүүн нь 2019.12.18-ндBest Western Premier Tuushin Hotel”-д зохион байгуулагдахаар болсныг дуулгахад таатай байна.

МББСБХолбооноос гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд таниулах, сурталчилах, Холбооны гишүүн шилдэг ББСБ болон ажилтныг сонгон шалгаруулах, СЗХ-ны шагналд тодорхойлдог уламжлалтай билээ.

Бид 2019 оны “Алтан Од”-ын эзэд Шилдэг ББСБ”, “Шилдэг ажилтан”-уудыг шалгаруулах болон СЗХ-ны шагналд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэллээ.

Материал хүлээн авах хугацаа: Та бүхэн холбогдох журмын дагуу материалаа цаасан хэлбэрээр 2019.11.20 (18:00 цагаас өмнө)-ны дотор Холбоонд ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77008380, 99230685, 88024181 утсаар лавлана уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 11-р сарын 01, Баасан гариг, 05:04
 

Гишүүний хэсэг