Санхүүгийн Зохицуулах Хорооны шинэ дарга Д.Баярсайхантай уулзлаа
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Энхцэцэг   
2019 оны 12-р сарын 05, Пүрэв гариг, 03:20

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Холбооны ерөнхийлөгч З.Алтанзул, Гүйцэтгэх захирал Ж.Алтангэрэл болон Стратеги, бодлогын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Холбооны ерөнхийлөгч З.Алтанзул 250 гаруй ББСБ-ыг гишүүнчлэлдээ нэгтгэсэн тус холбоо нь финтек, ёс зүйн зэрэг хэд хэдэн хороо байгуулан ажиллаж байгаа тухай дурдаж цаашид салбарын хууль эрх зүйн орчин болон гишүүн байгууллагуудаа чадавхжуулах тал дээр Хороотой хамтран ажиллахаа илэрхийлж, мөн салбарын оролцогчид болон ажилтнуудын ёс зүй, хууль, эрх зүйд нийцтэй байдлыг дээшлүүлэх зорилгоор “Комплаенс ба Ёс зүйн” онлайн сургалтыг салбарын ажилтнуудад зохион байгуулж байгаа талаараа дурдлаа.
Мөн хоёр байгууллагын хооронд 2014 онд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг” -ийг шинэчлэн баталж үр дүнг хэлэлцэж, уулзалтуудыг тогтмол зохион байгуулж ажиллах нь ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 12-р сарын 05, Пүрэв гариг, 03:22
 

Гишүүний хэсэг